Газар хөдлөлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, 90 гаруй хүн бэртэж гэмтлээ

Twitter Print
2022 оны 03-р сар 17-нд 10:32 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн лхагва гарагийн орой Японы зүүн хойд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 2 хүн амиа алдаж, багадаа 90 хүн бэртжээ. 

7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт Фүкүшимагийн эргээс 57 км зайд байрлах бүс нутагт бүртгэгдсэн ба 11 жилийн өмнө тус бүс нутагт Японы түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт болж, олон мянган хүн амь эрсдэж, ор сураггүй алга болсон билээ. 

Лхагва гарагийн орой 23 цагийн үед болсон газар хөдлөлтийн дараа Токиогийн 700 мянган өрх, зүүн хойд бүс нутгийн 156 мянган өрх цахилгаангүй болсон ба ихэнх айл өрхүүдийн цахилгаан сүлжээг сэргээж чадсан байна. 

Газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй байснаас иргэд унаж эсвэл унаж буй эд зүйлсд өртөж гэмтэх тохиолдлууд их гарсан ба Фүкүшима хотод хурдан галт тэрэг замаасаа гарсан талаар мэдээлж байна. 

Японы засгийн газар газар хөдлөлтийн   улмаас үүссэн хохирлын хэмжээг тодорхойлохоор ажиллаж байна хэмээн Ерөнхий сайд Фүмио Кишида мэдэгджээ. 

Цөмийн эрчим хүчний газраас мэдээлснээр лхагва гарагт болсон газар хөдлөлтийн дараа Фүкүшима АЦС орчмын үзүүлэлтүүд өөрчлөгдөөгүй аж.

 

Эх сурвалж: BBC 

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.210.53.197) 2022-03-18 09:59
      • 0
      • 0

      Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.

      Хариулах