Галт уулын дэлбэрэлтэд өртсөн жуулчдын биеийн байдал маш хүнд байгаа гэлээ

Twitter Print
2019 оны 12-р сар 11-нд 11:56 цагт
Мэдээний зураг,

Шинэ Зеландын Вайт Айленд арал дээрх галт уулын дэлбэрэлтэд өртсөн жуулчдын дийлэнх нь хүнд зэргийн түлэгдэлтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Тус байгалийн гамшигт өртсөн хохирогчдын заримынх нь биеийн гадаргуугийн 50 гаруй хувь нь түлэгдсэн байдалтай байгаа тухай жуулчдыг хүлээн авсан эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар жуулчдын дийлэнхийнх нь уушги, мөгөөрсөн хоолой нь хүхрийн давхар исэл, метан зэрэг химийн бодисууд, галт уулын үнс амьсгалсаны улмаас маш гүн түлэгдсэн байжээ.

Шинэ Зеландын Норд Айленд арлаас 48 км зайд орших Вайт Айленд арал дээрх галт уулын дэлбэрэлтийн улмаас 6 хүн амь үрэгдэж, 8 хүн сураггүй алга болоод байгаа билээ. Шинэ Зеландын Эрүүл мэндийн сайдын мэдэгдсэнээр жуулчдын амьсгалын замын эрхтэн систем түлэгдсэн нь маш том хүндрэл учруулж байгаа ба жуулчдын биеийн байдал тогтворжих хүртэл өөр эмнэлэг рүү тээвэрлэх, шилжүүлэх боломжгүй байгаа аж. Нөгөөтэйгүүр энэхүү ослоос урьдчилан сэргийлэх боломжтой байсан эсэх, тус арлыг жуулчдад нээлттэй байлгасан нь зөв байсан эсэх асуулт эрх баригчдын өмнө гарч ирээд байна.

Should tourists have been on New Zealand's volcanic White Island? зурган илэрцүүд

Вайт Айленд арлыг Вакаари Траст компани эзэмшдэг бөгөөд тус арал руу завиар үйлчилдэг Вайт Айленд Турс компани 2018 онд нийт 17 500 хүнд үйлчилгээ үзүүлсэн гэдгээ мэдэгдсэн байна. Галт уулын дэлбэрэлтийн улмаас тус компанийн 2 хөтөч сураггүй алга болжээ. Эрдэмтдийн мэдээлж байгаагаар Вайт Айленд арал дээрх галт уул бага зэргийн идэвхжилтэй байсан ч дэлбэрэх ямар нэг шинж тэмдэг байгаагүй аж. 

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.