ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов зөвлөлдөх уулзалт хийнэ

Twitter Print
2014 оны 10-р сар 28-нд 17:59 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, ОХУ-ын Гадаад хэргийн яам хоорондын дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалт маргааш буюу аравдугаар сарын 29-нд  Улаанбаатар хотод болно. Зөвлөлдөх уулзалтад хоёр талын төлөөлөгчдийг Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд  Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар тэргүүлэн оролцож, хоёр талын өндөр, дээд түвшинд харилцан тохирсон асуудлуудын хэрэгжилтийн явц, ойрын үед хэрэгжүүлэх хоёр болон олон талт хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийн талаар санал солилцох аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.