
ХҮҮХЭД БҮДҮҮЛЭГ ҮГ ХЭЛЭХ ҮЕД ЯАХ ВЭ?
Хүүхэд гэр бүлийн болон гадаад орчноос суралцсан “доромж үг, бүдүүлэг хэллэг”-ээр ярьж, түүнийгээ тогтмол хэрэглээд байвал яах вэ?
• Хэрвээ хүүхэд тань бүдүүлэг үг, хэллэг хэрэглэж байвал тайван хүлээцтэй хандах хэрэгтэй. Хүүхдүүд тухайн үгийн утгыг бүрэн ойлголгүй ашиглах нь элбэг байдаг. Ялангуяа 3-5 насныхан. Учир нь тухайн үгийг хэрэглэх үед хүмүүсийн үзүүлдэг хариу үйлдэл хүчтэй (сонирхолтой) байдаг тул юуг илэрхийлж байгааг нь бодолгүй ашигладаг.
• Tиймээс тухайн үгийн утгыг (юу илэрхийлж байгааг) нь сандарсан, уурласан, түгшсэн, өхөөрдсөн аястай биш энгийн хоолойн өнгөөр тайлбарлаж өгөх.
• Зохимжгүй үг хэрэглэх үед нь: Энэ ямар утгатай гэдгийг нь мэдэж байгаа юу хэмээн заавал нягтлах, давтан тайлбарлах хэрэгтэй.
• Эдгээр үгийг гэртээ болон олон нийтийн газар ер нь хаана ч ярих нь тохиромжгүйг хэлж өгөх (хэн нэгнийг гомдоодог, уурыг хүргэдэг гэх мэтээр).
Хэрвээ хүүхэд 1, 2 удаагийн сануулгын дараа ч эдгээр үгийг ашиглавал гэрийн дүрэм гаргах хэрэгтэй. Тухайлбал, хүүхэлдэй үзэх нэг удаагийн эрхээ хасуулах, хамт тоглохоо нэг удаа өнжих г.м.
Г. Төмөрзаяа (Хөөрхөн шар шувуу сургалт, судалгааны төвийн багш, боловсрол судлаач)
Б. Мягмарсүрэн (Хөөрхөн шар шувуу сургалт, судалгааны төвийн сэтгэл судлаач, багш)
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(64.119.23.62) 2021-10-19 14:51бүдүүлэг үйлдэлийг зорилгоггүй гэж андуурах
Хариулах