Зуун жилийн хараал дуусахад 48 жил үлдлээ

Twitter Print
2014 оны 10-р сар 28-нд 17:07 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн түүхэнд Португалын “Бенфика” клуб маш сонирхолтой үйл явдлыг үлдээсэн байна. 1955-1956 оны улиралд одоогийн “Аваргуудын лиг” буюу “Европын цом”-ын тэмцээн анх зохиогдсон. Уг тэмцээнд Испанийн “Реал Мадрид” 1955-1960 оны хооронд таван жил дараалан түрүүлж босоо байв. Харин тэдний ноёрхлыг Португалын “Бенфика” зогсоож 1961, 1962 онд түрүүлсэн юм. Тухайн үед Европын даруухан клубыг Б.Гутмэн хэмээх Унгар мэргэжилтэн хамгийн шилдэг клуб болгожээ. “Хар ирвэс” хочит Эйсибиог од болгосон тэрхүү дасгалжуулагч 100 жилийн дараа ч бидэнд дурсагдахаар үйл явдлын эзэн болсон.    

“Бенфика” түүний зоримог шийдвэрийн ачаар 1961 онд “Барселона”-г 3:2, 1962 онд “Реал Мадрид”-ыг 5:3-аар хожиж, “Аваргуудын лиг”-т трүүлжээ. Гэхдээ энэ нь “Бенфика”-гийн сүүлчийн цом байсан гэдгийг тэр үед хэн санах билээ. Дасгалжуулагч Б.Гутмэн багаа хоёр жил дараалан Европын шилдэг клуб болгож өөрийнхөө цалинг нэмүүлэхээр багийн удирдлагуудтай уулзжээ. Харамсалтай нь багийн эзэд цалин нэмэх боломжгүй гэдгийг хэлсэн аж. Үүнд нь дургүйцсэн Б.Гутмэн гарахынхаа өмнө “Харж л байгаарай. “Бенфика” 100 жил Европын тэмцээнд түрүүлж чадахгүй” гэж хэлээд хаалга саван оджээ. Энэ хараал үнэхээр 100 жил үргэлжилнэ гэж тэр үед бодсон хүн байхгүй байсан нь мэдээж.

Португалын “Бенфика” энэ хугацаанд “Аваргуудын лиг”-ийн финалд 1963 онд Италийн “Милан”-д 2:1, 1965 онд Италийн “Интер”-т 1:0, 1968 онд Английн “Ман.Юнайтед” багт 4:1, 1988 онд Голландын “ПСВ”-т торгуулийн цохилтоор, 1990 онд Италийн “Милан”-д 1:0-ээр хожигдон таван удаа мөнгөн медаль хүртсэн. Мөн “Европа лиг”-ийн тэмцээнд нэг ч удаа түрүүлж чадаагүй бөгөөд 1983 онд Белгийн “Андерлехт” багт 2:1, 2013 онд Английн “Челси”-д 2:1, 2014 онд Испанийн “Севилья”-д торгуулийн цохилтоор хожигдон гурван мөнгөн медаль авсан аж. Тэрхүү хараал дуусахад 48 жил үлдлээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.