“Үйлсийн сайхан Улаанбаатар” орчин үеийн мюзикл /фото сурвалжлага/

Twitter Print
2014 оны 10-р сар 28-нд 16:57 цагт
Мэдээний зураг,

Нийслэл Улаанбаатар хотын түүхт 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлч хамт олон “Жи Энтертэйнмент”, UBS телевизийн “Universe Best Songs” төслийн шилдэг уран бүтээлчидтэй хамтран "UB I love you" буюу “Үйлсийн сайхан Улаанбаатар” орчин үеийн мюзиклээр үзэгч танд бэлэг барьж байна. 

“Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл нь бидний амьдарч буй өнөөгийн нийгэмд өдөр бүр, хором мөч тутамд бие биенээсээ шаарддаг зүйл бол хариуцлага. Хурдацтай өсөн нэмэгдэж буй хотын хөгжлийг дагаад товлосон цагтаа ирж, хэлсэн үгэндээ эзэн болж, хариуцаж авсан ажлаа цагт нь биелүүлдэг хүмүүс энэ хотын эд эс нь байх ёстой. Бид энэ жүжгээрээ залуусыг хариуцлагатай нийгэмд уриалан дуудаж байгаа юм.

Тус мюзиклын зохиолчоор Т.Нидоль, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар Р.Мөнхсайхан, найруулагчаар Олег юмов, туслах найруулагчаар П.Урнаа, хөгмийн найруулагчаар Д.Мөнхболд, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, зураачаар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа бол гол дүрд “Universe Best Songs” төслийн Гран при шагналт Ч.Цэлмүүн, шилдэг оролцогч Т.Амина, Г.Тэнүүн, С.Зоригтбаатар нар Улаанбаатар Чуулгын уран бүтээлчидтэй хамтран тоглож байгаа аж. Ингээд  та бүхэндээ “Үйлсийн сайхан Улаанбаатар” хэмээх орчин үеийн мюзиклийн фото сурвалжлагыг хүргэж байна.

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.