Шоргоолж хооллох нь экологийн тэнцвэр алдагдуулдаг

Twitter Print
2022 оны 06-р сар 05-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

Шоргоолж хооллох нь буян биш нүгэл болж экологийн тэнцвэр алдагдуулдаг байна.

-Шоргоолжийг дотор нь хэд хэд ангилдаг латин нэр нь Lasius niger L, энгийн бидний ойлголтоор хар, улаан, далавчтай далавчгүй олон төрөл байдаг.

Шоргоолжны амьдралд хамгийн чухал зүйл нь хүнс тэжээл юм.

Шоргоолжны хоол тэжээлийг мах буюу уураг, чихэрлэг буюу глицидийн найрлагатай хүнс гэж хоёр ангилдаг.

Үндсэн хүнс нь шоргоолжны өт өсөн бойжиход хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг МАХАН хүнс юм.

Өөрөөр хэлбэл шоргоолж бол МАХЧИН амьтан юм.

Махан хүнсний дийлэнх хэсгийг шавжууд, зарим тохиолдолд үхсэн шавж, амьтад эзэлдэг байна.

Чихэрлэг хүнс маш бага хувийг эзэлдэг бөгөөд ургамлын үр, мөөг, ургамлуудаас шүүсийг нь сорж чихэрлэг хүнсийг олж авдаг.

Мөн нэг төрлийн бөөсний төрлийн ойн шавжаас гардаг балыг үндсэн чихэрлэг хүнс болгож хэрэглэдэг аж.

Энэ бал нь нүүрс усаар баялаг бөгөөд сонирхолтой нь шоргоолжнууд байнгын балтай байхын тулд энэ бөөсийг үүрэндээ тэжээж бусад шавж идэштнүүдээс хамгаалахын зэрэгцээ өвөлжүүлэхдээ тусгай өрөө гаргаж өгдөг.

Тэр ч байтугай тэдний өрөөнүүдийг ургамлын үндэс нэвтэлж сүйтгэхээс хамгаалж хатуу хамгаалалтын давхаргаар шавж бэхэлдэг байна.

Энэ мэдээллийг өгч байгаа гол зорилго нь та бүхнийг буян үйлдэх зорилгоор шоргоолж хооллох нь буруу үйлдэл, таны өгч байгаа зүйлийн алийг нь ч шоргоолж иддэггүй гэдгийг ойлгуулах явдал юм.

Хүний буруу үйлдлээс үүдэлтэйгээр шоргоолж үүрэндээ бүлээрээ үхэх аюултай бөгөөд ийм тохиолдолд шоргоолж идэштэн бусад амьтад, шувууд тухайн бүс нутгаас дайжиж, улмаар эдгээр амьтадын хөлөөр тоос хүртдэг ургамал устаж үгүй болох эрсдэлтэй.

Өөрөөр хэлбэл та бидний буян бодож хийж байгаа үйлдэл экологийн тэнцвэр алдуулах аюултай юм.

Мэргэжлийн амьтан судлаач Ц.Одбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (192.82.67.186) 2022-05-30 14:34
      • 0
      • 0

      Тэр домог, лам нарын хэлээд байгаа шоргоолж хооллох ёс нь худал гэсэн үг үү?! Ийм худ мэдээ бичихээ больж үз. Мэдээгээ нэг талыг харсан мэдэ бичихээ больж үз! Буруу юм бол, зөв зүйлийг нь бас бичих чадвартай бай.

      Хариулах

    • Рөрара

      (64.119.21.177) 2021-04-05 17:22
      • 0
      • 0

      Тэгээд яаг юу өгвөл зүгээр юм бэ

      Хариулах