Багтраа өвчний эм шинэ коронавирусын эмчилгээнд үр дүнтэй гарчээ

Twitter Print
2020 оны 03-р сар 04-нд 09:08 цагт
Мэдээний зураг,

Шинэ Коронавирусын халдварын улмаас уушигны үрэвсэл гэж оношлогдсон өвчтөнд багтраа өвчний эмчилгээнд хэрэглэгддэг сорж хэрэглэх төрлийн эмийг хэрэглэсний дараа шинж тэмдэг сайжирсан талаар Японы Халдварт өвчний эрдэм шинжилгээний хүрээлэнгийн вэб сайтад мэдээлжээ.

Шинэ коронавирусын халдварын дэгдэлттэй Diamond Princess хөлөг онгоцын зорчигчид эмчилгээ хийсэн Канагава мужийн Ashigarakami Hospital грүпп уг мэдээллийг Японы халдварт өвчний эрдэм шинжилгээний вэб сайтад нийтэлсэн байна.  Уг мэдээлэлээр бол Diamond Princess хөлөг онгоц дээр халдвар авч, уушигны үрэвсэл гэж оношлогдсон 3 өвчтөнд дархлааны үйл ажиллагааг сулруулах багтраа өвчний эмчилгээний эм болох Ciclesonide-ийг тухайн өвчтөнүүдийн зөвшөөрөлтэйгөөр хэрэглэсэн байна.

Гурван хүнд л уг эмчилгээг хийсэн бөгөөд бүгд 65-аас дээш насныхан байжээ. Ciclesonide эмийг хэрэглэсний дараа өвчтөнүүдийн биеийн байдал хоёр хоногт сайжирч, 73 настай эмэгтэй эмнэлэгээс гарсан байна. Одоогоор эмийн эмчилгээг цөөн тооны өвчтөнд хийсэн тул ач холбогдлыг нь үнэлэхэд хангалттай бус байгаа аж. Тиймээс цаашид бусад эмнэлгийн байгууллагатай хамтран уг эмчилгээний үр дүнг судлахаа мэдэгдэв.

Лхагвадоржийн Энхтуяа, Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.