Севол усан онгоцны ахмадад цаазаар авах ял оноов

Twitter Print
2014 оны 10-р сар 28-нд 13:49 цагт
Мэдээний зураг,

Солонгос  улсын баруун өмнөд хэсэгт орших Жинду арлын ойролцоо, өнгөрсөн 04 сарын 16-ны өдөр ачаа, тээврийн Севол усан онгоц осолдон өсвөр насны хүүхдүүд голдуу нийт 476 зорчигчийн 294 нь амь насаа алдаж, 10 нь ор сураггүй алга болж, 172 нь аврагдсан билээ.

Осол гарсан даруй онгоцны ахмад болон багийн бусад 14 гишүүд зорчигчдийн тайван амгалан байж, байр байрнаасаа хөдлөхгүй байхыг тушаагаад өөрсдөө тусламж үзүүлэхээр ирсэн аврах ангийнхнаас хамгийн анхны тусламжийг авч аюултай байдалд орсон хөлөг онгоцоо орхисон бөгөөд осол болох үед зорчигчдыг аврах арга хэмжээг хангалттай хэмжээнд нь хүртэл авсныхаа дараа өөрсдөө аврагдах ёстой гэсэн ажлын журмыг зөрчин олон хүний амь нас хөнөөсөн хэргээр саатуулагдан шалгагдаж байгаа билээ.

Мөрдөн байцаалтын явцад тэрээр тухайн үед самгардаад юу болж байгааг сайн ойлгох чадваргүй байсан, өөрөө юу хийснээ ойлгосон ч хожимдсон байсан. Би илүү олон зорчигч аврах ёстой байсан. Хамгийн сүүлд усан онгоцоо орхино гэсэн тангарагаа зөрчсөн гэсэн мэдүүлэг өгсөн ба амиа хорлох оролдлого хийж байсан юм. Мөн тэрээр усан онгоцыг дадлага туршлагагүй багийн гишүүн жолоодож явсныг ч хүлээн зөвшөөрчээ. 

Өнөөдөр багийн амь гарсан 15 гишүүнийг шүүх хамгийн анхны шүүх ажиллагаа болж, Севол усан онгоцны ахмад И Жүн Сокд цаазаар авах ял, онгоцны 1 болон 2-р зэргийн 2 жолооч, ерөнхий инженер 3-т бүх насаар хорих ял, онгоцны тэнцвэр болон аюулгүй ажиллагааг хангагч техникийн ахлах ажилтанд 30 жил, туслах ажилтанд 20 жил тус тус хорих ял оноожээ. Харин онгоцны бусад гишүүд болох үйлчлэгч, зоогийн газрын ажилтан нарт 8 жил хоригдох ял тус тус  оноосон байна.

Уг усан онгоцны толгой компани болох Chonghaejin Marine Co. компанийн хэргийг тусгаарлан шалгаж байгаа юм. Уг компани тээвэрлэлтийн дүрэм норм зорчиж, зориулалтыг өөрчлөн иргэний тээвэрлэлтийн зориулалттай усан онгоцонд тусгай өрөө гаргаж их хэмжээний машин тээвэрлэлдэг байсан нь шалгалтаар илэрсэн юм.

Мөн ослын тохиолдолд аврах ажиллагааг зохион байгуулах шаардлагатай зүйлээр бүрэн хангагдаагүй байжээ. Уг компанийн эзэн, тэрбумтан Юу Бён-юн эрэн сурвалжлагдаж байхдаа амиа хорлосон байдалтай олдсон билээ. 

Дашрамд дурдахад 1997 оноос хойш Өмнөд Солонгос улсад нэг ч хүнийг цаазаар аваагүй байна. 

Осолд орж живсэн Севол усан онгоцны ахмад хамгийн эхний аврах завиар 476 зорчигч бүхий усан онгоцоо орхиж байгаа нь

Эх сурвалж: http://www.bbc.com/news/world-asia-29782907

 

Л.Отгонбат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.