
Италиас Украинд хоёрдугаар сарын 26-ны өдөр буцаж ирсэн Украины иргэн халдвар авсан нь тогтоогдож, тус улсад коронавирусын халдварын анхны тохиолдол илэрлээ.
Ази тивийн улсад гарч байгаа халдварын талаарх мэдээлэл байнга гарч байгаа. Тэгвэл ОХУ болон хуучин СНГ-ын орнуудад халдварын тархалт ямар байгааг авч үзвэл:
- Азербайжан 3;
- Гүрж 3;
- ОХУ 3; (үүнээс 2 эдгэрсэн)
- Беларусь 1;
- Украйн 1;
- Армян 1;
- Латви, Литов, Эстон: тус бүр 1;
Одоогоор СНГ-д багтаж байсан Төв Азийн Казахстан, Киргизстан, Туркменистан, Таджикстан, Узбекстан улсуудад халдварын тохиолдол илрээгүй боловч хил залгаа Ирак 26, Афганистан 1, Пакистан 5 улсуудад халдварын тохиолдол илрээд байна. Сүүлийн өдрүүдэд ОХУ болон Украинд илэрсэн тохиолдлууд Италиас халдвар авсан гэж тогтоогдож байна.
Н.Энхбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.