Таныг санаа зовсон зовоогүй болох ёстой зүйл болдогоороо л болно

Twitter Print
2021 оны 11-р сар 11-нд 17:19 цагт
Мэдээний зураг,

Өөрийгөө хайрлахын тулд дараах 5 зүйлийг хийхээ яг одоо болих хэрэгтэй.

Бусадтай өөрийгөө харьцуулахаа боль

Би хүн бүр өөрийн гэсэн цаг хугацаанд амьдардаг гэж боддог. Магадгүй чи өнөөдөр хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж бүх юм чинь дутуу юм шиг санагдаж, сэтгэл дундуур яваа байгаа байх. Гэтэл өөр нэгний хувьд чи шилдэг нь байж болно.

Бусадтай өөрийг харьцуулснаар өөртөө итгэх итгэлээ алдаж, илүү атаархуу болдог. Зөвхөн өнгөрсөн дэх Би өнөөдөрт яаж өөрчлөгдсөн вэ гэж бодож байгаарай.

Гомдлохоо боль

Асуудалгүй хүн гэж хаана ч байхгүй. Хүн болгонд асуудал бэрхшээл тулгарч байдаг. Харин тэр болгонд ямар хариу үйлдэл үзүүлж байгаа нь ялгаатай болохоос. Зарим нь асуудал тулгарахад бэрхшээлийн өөдөөс шууд зуун тэмцдэг бол нөгөө хэсэг нь бусдын өмнөөс амьдарч байгаа юм шиг хүн болгонд асуудлаа ярихаас өөр юу ч хийдэггүй. Та гомдлох тусам л таны асуудал улам том болсон юм шиг санагдана.

Бусад хүний өөрийн тань талаарх бодолд анхаарахаа боль.

Хүмүүс намайг юу гэж бодох бол гэсэн айдасаас болоод бид заримдаа өөртөө таалагдахгүй зүйлсийг хийж, өөрт таагүй хувцсыг өмсөж, хэлэх гэсэн үгээ залгидаг. Заримдаа өөрөөсөө өөр хүн болсон мэт санагддаг. Бусдад бус өөртөө зориулж амьдраарай.

Бүхнийг төгс хийх гэж оролдохоо боль

Төгс зүйл гэж хаана ч байхгүй. Гэтэл бид бүх зүйлсийг төгс байлгах гэж хичээж, өөрийгөө сэтгэлээр унагаж байдаг. Чи яаж хичээж шилдэг нь болох гэж оролдсон чамаас шилдэг хэн нэгэн байж л таараа. Аливаа зүйлийг төгс хийх гэж оролдохын оронд тууштай байх нь илүү үр дүнтэй.

Хэтэрхий их санаа зовохоо боль

Асуудал болгонд хэтэрхий их ач холбогдол өгч, санаа зовохоо боль. Зарим зүйлс таныг санаа зовсон зовоогүй болох ёстой бол болно. Жижиг ач холбогдол багатай зүйлсийг тоолгүй хаяж сур.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.