
Томчууд бид балчир үрсээ бор хоолонд орох цагаас нь л өөрсдийнхөө амтлагаагаар хоол хүнсийг амталж бэлтгэж өгсөнөөр амттанд дурлахад нь хамгийн ихээр нөлөөлдөг. Жишээ нь, та анх бор хоолонд ороход нь давстай бантан өгсөн л бол таны хүүхэд хэт амтлаг хоол хүнсэнд дурлах болно. Үүнээс шалтгаалад зөөлхөн амттай хоол хүнс болон ногоо жимсээр хооллох дургүй болох нь элбэг байна.
Иймээс хүүхдийн хоолыг 1 нас хүртэл нь давс, сахар бусад амтлагчаар амтлахгүй, харин хүнсний ногоо бусад бүтээгдэхүүний өөрсдийнх нь амтыг тахиулж хооллох шаардлагатай байна. Манай хүүхэд ногоонд дургүй гэж ээж аавууд ярьдаг. Яагаад гэвэл балчир байхаас нь л өөрсдөө тэр амтыг таниулаагүй учраас л хүүхэд ногоо иддэггүй. Мөн зарим ээж аавууд багадаа ногоотой хоол иддэг байсан хэрнээ одоо ногоо иддэггүй гэдэг. Гэтэл тэр үед нь мөн л давс, кетчуп, сахар зэрэг амтлагчаар амталж өгөх нь хүүхэд ногооны амтыг биш давс, транс тосны агууламжтай амтыг л мэдэрч амтанд донтуулдаг гэсэн үг.
ДЭМБ-аас хүүхдийн давсны хэрэглээг хоногт:
1-3 насны хүүхэд -2 гр давс буюу 0.8 гр натри
4-6 настай хүүхэд - 3 гр давс буюу 1.2 гр натри
7-11 наснаас дээш насны хүүхэд - 5гр давс буюу 2 гр натриг хоол тэжээлээсээ авах ёстой гэж зөвлөдөг
Дээрх хэмжээнээс их давсыг зулзаганы чинь бяцхан бөөр шүүж чадахгүй тул хүүхдээ бор хоолонд ороход нь хоолыг нь давсгүй бэлтгэж идүүлэн сургах хэрэгтэй.
Хэт их хэмжээний давс хүүхдийн бөөрөнд ачаалал өгч ирээдүйд:
Бөөрний эмгэг тусах
Тархинд цус харвах,
Зүрхний шигдээс,
Цусны даралт ихсэх өвчтэй болохын үндэсийг тавьдаг байна.
Хүүхдийнхээ эрүүл мэндэд хор учруулах амтлаг, чихэрлэг, хийжүүлсэн, газтай хоол хүнснээс татгалзацгаая!
Б.Оролмаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.