
Яст мэлхийн хүзүүний хам шинж нь буруу байрлалаас үүдэн хүзүү мөрний булчин болон шөрмөс сунаснаар өвдөлт үүсгэдэг эмгэгийг хэлнэ.
Хажуунаас харахад С хэлбэртэй байх байтал хүзүү нэг шугаманд эсвэл эсрэг С хэлбэртэй болж өөрчлөгдөнө.
Яст мэлхийн хам шинж нь хүзүү мөрний өвдөлтөөс гадна хүзүүний дискийг үүсгэдэг тул сайтар анхаарах хэрэгтэй.
Солонгос улсад дээрх хамж шинжтэй иргэдийн тоо 2019 оны байдлаар 2015 онтой харьцуулахад 16% -аар нэмэгдсэн байна. /Дунджаар 244 мянган хүн/
1. Үүсэх шалтгаан:
- Удаан хугацаанд суугаа байрлалаар компьютэр болон утас их харах
- Биеийн жингийн илүүдэл
- Насжилтаас үүдэн хүзүүний ойролцоох булчин багасан хүзүүг барих хүч сулрах
2. Илрэх шинж тэмдэг:
-Толгой өвдөх
-Хүзүү хөших
-Мөр өвдөх
-Ядрах
-Гар бадайрах
-Нүд аргах
3. Урьдчилан сэргийлэх арга:
-Зөв байрлал
Суухдаа аль болох өгзөгөө сандалд тулган, нураа болон мөрөө эгцлэн, хүзүүгээ урагшаа гаргахгүй байх.
-Дасгал хөдөлгөөн
Нэг байрлалаар удаан суухдаа аль болох сунгалтын дасгал ойр ойр хийн хөндлөн булчинг суллах хэрэгтэй
-Намхан дэр хэрэглэх
Өндөр дэр хүзүүнд ачаалал өгдөг тул 6-8 см өндөртэй дэр тохиромжтой.
-Хөнгөн цүнх үүрэх
Хэт хүнд цүнх нь нуруу бөгтийн хүзүү урагш гардаг тул аль болох хөнгөн цүнх үүрэх хэрэгтэй.
Өөрийгөө оношлох тэст:
- Дэрээ хэд хэдэн удаа сольсон ч хэвтэхээр хүндрэлтэй байх
- Унтахдаа ихээр хөрвөөх
- Нуруу хотойх
- Мөр болон хүзүү байнга хөших
- Өдөрт 8 цагаас дээш компьютэр харах
- Унтсан ч сайхан унтсан мэдрэмжгүй бүхэл бие янгинан өвдөх
- Чөлөөт цагаараа утас оролдох цаг ихсэх.
Эх сурвалж: Seoul National University Hospital