Ким Чен Ун Өмнөдүүдийг заналхийлэв

Twitter Print
2014 оны 10-р сар 28-нд 12:44 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн бямба гарагт Өмнөд Солонгосоос Хойд Солонгос руу “Ардчилал, эрх тэгш амьдралын төлөө тэмцэх хэрэгтэй” гэсэн утга, агуулга бүхий ухуулга хуудастай 50 гаруй бөмбөлөг илгээсэн юм. Уг бөмбөлөгүүд нийслэл Пхеньянаас 200 км-ийн цаана байрлах Конгжу хэмээх тосгонд газарджээ. Хойдын цэргүүд дээрх ухуулга хуудсыг иргэдийн гарт очихоос нь өмнө амжиж шатаасан байна.

Үүнтэй холбогдуулан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэд хандаж “Дахин манай эсрэг, ард иргэдийн толгой эргүүлсэн ухуулга хуудас илгээсэн тохиолдолд сануулга өгөхгүйгээр пуужин харвах болно. Бүгдийг чинь хүйс тэмтрэх болно” хэмээн анхааруулга өгчээ.

Тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэг санаатайгаар дотоод асуудалд нь оролцож, иргэдийнх нь үзэл бодлыг өөрчлөхийг оролдлоо хэмээн үзэж байгаа аж.

Л.Отгонбат

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.