Ази-Номхон далайн орнууд Америкийн коронавирусын эсрэг шинэ эмийг ихээр захиалж байна

Twitter Print
2021 оны 10-р сар 18-нд 12:40 цагт
Мэдээний зураг,

Иргэдээ коронавирусын эсрэг вакцинд хамруулж, дархлаажуулах ажил нь удаашралтай явагдаж буй Ази-Номхон далайн орнууд АНУ-ын Мерк компанийн бүтээсэн коронавирусын эсрэг эмийг олноор нь захиалж эхэлжээ.

ДЭМБ болон АНУ-ын Хүнс ба Эмийн хяналтын албанаас хараахан зөвшөөрөл аваагүй байгаа Молнупиравир нь коронавирусын эсрэг вакцинд хамрагдаж чадахгүй байгаа, хамрагдах боломжгүй иргэдийн хувьд маш өндөр ач холбогдолтой юм.

Шинэ Зеланд, Австрали, БНСУ зэрэг хэд хэдэн улс Молнупиравирыг худалдан авах захиалгаа өгч, гэрээ хийжээ. Мэргэжилтнүүд Молнупиравир эм нь өндөр үр дүнтэй ч коронавирусын эсрэг вакцин нь коронавирусын эсрэг хамгийн сайн хамгаалалт гэдгийг онцолж байна.

Түүнээс гадна Азийн орнууд коронавирусын эсрэг эмийг олноор нь худалдан авах захиалга өгсөн нь баян улс орнууд коронавирусын эсрэг вакциныг хэт олноор нь нөөцөлснөөс болж буурай орнууд вакцингүй хоцорсон явдалтай адил нөхцөл байдал үүсэх эрсдэл үүсч буйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Молнупиравир эмийг ууснаар коронавирусйн халдвар авсан иргэд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй юм.

Молнупиравир эмийг коронавирусын халдвартай нь тогтоогдсон даруй ууж эхлэх ба өдөрт 2 удаа тус бүр 4 ширхгээр, 5 өдрийн турш ууна. Коронавирусын эсрэг вакцин нь дархлааны системийн хариу урвал дээр суурилсан байдаг бол Молнупиравир эм нь вирусын өсөлт үржлийг зогсоодог аж.

Молнупиравир эмийн 3-р шатны туршилтанд коронавирусын эсрэг вакцин хийлгээгүй 700 хүн оролцсон ба тус эм нь коронавирусын халдварын улмаас эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдлийг 50 орчим хувиар бууруулдаг нь тогтоогджээ.

Мерк компанийн зүгээс Молнупиравир эмийн туршилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хараахан гаргаагүй байгаа аж.

Эмийн ачаар иргэдийн хувьд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй болж, эрүүл мэндийн салбарынхны хувьд ачаалал буурах юм.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.