Багадаа антибиотик их хэрэглэсэн хүүхэд хожим харшлаар өвчлөх магадлалтайг эрдэмтэд тогтоожээ

Twitter Print
2020 оны 01-р сар 23-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

Нялх хүүхдэд өгсөн антибиотик ходоодны бактерт нь нөлөөлж, өсөлтийн явцад нь харшлын гол эх үүсвэр болдог гэсэн дүгнэлтийг хэсэг эрдэмтэд хийжээ.

 

Тэдний судалгааны тайлан Баасан гарагт JAMA Pediatrics анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн байна. Тухайлбал пенициллин, цефалоспорин, сулфонамид, макролид зэрэг антибиотикууд хүнсний болон арьсны харшлууд, астмаар өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг гэжээ. 

Энэхүү судалгаагаар антибиотик болон харшлын хоорондын хамаарлыг илрүүлсэн боловч нарийн учир шалтгааныг тогтоохын тулд цааш дэлгэрүүлж судлах шаардлагатай гэж дүгнэсэн байна. “Ханиад томуу мэт вирусын гаралтай түгээмэл өвчний үед аль болох антибиотик хэрэглэхгүй байх нь харшлын өвчлөлийн эрсдлийг хязгаарлах эхний алхам юм” гэж судалгааг ахалсан АНУ-ын Мэриланд мужийн Uniformed Services University сургуулийн судлаач, доктор Кэйд Найлунд ярьжээ.

Судалгаанд 2001-аас 2013 оны хооронд АНУ-ын засгийн газрын хэрэгжүүлсэн эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдсан 798,246 хүүхдийн мэдээллийг ашигласан байна. Ингэхдээ төрснөөсөө хойш эхний зургаан сарын хугацаанд антибиотик хэрэглэж байсан хүүхдүүд хожим ямар төрлийн харшилтай болсныг судалжээ.

Холбоотой Зураг

Судалгааны дүнгээс харвал сулфонамид хэрэглэсэн хүүхдүүдийн харшлаар өвчлөх магадлал хамгийн бага байсан бол пенициллин хэрэглэсэн хүүхдүүдийнх хамгийн өндөр байсан байна. Тодруулбал хоол хүнстэй холбоотой харшилтай болох магадлал 8 хувь, астматай болох магадлал 47 хувиар нэмэгдэж байжээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.