iPhone 6 ухаалаг утас Монголд 11-р сарын эхээр албан ёсоор борлуулагдаж эхэлнэ

Twitter Print
2014 оны 10-р сар 28-нд 11:23 цагт
Мэдээний зураг,

Apple компанийн хит бүтээгдэхүүн iPhone 6 зах зээлд гараад удаагүй байгаа ч дэлхий дахинд эрэлт хэрэгцээ өндөртэй байна. Дэлхийн томоохон хотуудад iPhone 6 авах гэсэн хүмүүс шөнө өдөргүй дугаарлаж, ачаалал үүсгэсэн нь цагдаагийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлахад хүртэл хүргээд байсан.

Өөрийн орондоо зарагдаж эхлээд нэлээд хугацаа өнгөрсний дараа дэлхийн улс орнуудад оочерлох цаг ирэв. Өнгөрсөн Баасан гарагт Өмнөд Солонгост iPhone 6-ийн урьдчилсан захиалга авч эхэлжээ. Сонирхолтой нь Samsung-ийн эх оронд iPhone 6 мөн хит болж гол гурван оператор компаний захиалгийн нийлбэр дүн эхний цагийн дотор 100,000-ыг давж Samsung Galaxy Note 4-ийн 30,000 захиалгыг хол хаяжээ.

KT Корпорацийн онлайн захиалга нэг минутанд 10,000, 30 минутанд 50,000 хүрсэн тухай Wall Street Journal-д мэдээлсэн байна.

Тэгвэл бид Монголд iPhone 6 хэзээнээс борлогдож эхлэх талаар зарим нэг мэдээлэл баттай эх сурвалжаас олж авсан юм. 

  • Мобиком Корпораци iPhone 6 гар утсыг эх орондоо борлуулах албан ёсны эрх авчээ. 
  • Мобиком Корпораци iPhone 6 ухаалаг гар утсыг 11 сарын эхээр борлуулж эхэлнэ.
  • Мобиком Корпораци iPhone 6-г лизингээр борлуулах нөхцөл хэвээр байгаа гэнэ.
  • Харин төлбөрийг 100% төлж авах сонирхолтой хэрэглэгчдэд зах зээл дээрх хамгийн хямд үнэ санал болгох юм байна. Энэ нь НӨАТ ороод ойролцоогоор 1 сая 600 мянга орчим төгрөгөөр борлуулна гэсэн үг. Энэ нь Америкт борлуулагдаж байгаа үнэтэй дүйцэж байгаа юм. Америкт iPhone 6 - 650 $, iPhone 6S - 750 доллароор тус тус зарагдаж байгаа бөгөөд аль мужаас авснаасаа шалтгаалан үнэн дээр 10-12 хувийн татвар нэмэгдэнэ.
  • Худалдан авагчиддаа Мобиком Корпораци 1 жилийн баталгаат засварын хугацаа олгох бөгөөд үүнд механик гэмтлээс бусад бүх гэмтлийг үнэ төлбөргүй засах болон солих үйлчилгээ орно.

Нэгэнт Мобиком Корпораци iPhone 6 ухаалаг гар утсыг албан ёсоор борлуулж эхлэхтэй холбогдуулан дараагийн 7 хоногоос эхлэн захиалгаа авч эхлэх юм байна. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.20.238) 2014-11-27 15:37
      • 0
      • 0

      iPhone 6 гар утас хог юм билээ. Бүү аваарай

      Хариулах