Хятадын эдийн засаг 4.9 хувиар өсчээ

Twitter Print
2021 оны 10-р сар 20-нд 08:43 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын эдийн засаг 2021 оны 3-р улиралд 4.9 хувиар өссөн байна. Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан нь үл хөдлөх хөрөнгийн салбарт тулгараад буй асуудлууд, эрчим хүчний хямрал, хэрэглэгчдийн итгэл буурсан, түүхий эдийн үнийн өсөлт зэрэгтэй холбоотой аж.

Жишээ нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн компаниудын борлуулалт энэ оны 9-р сард өнгөрсөн оны 9-р сарынхтай харьцуулахад 36 хувиар буурчээ. Хятадын хувьд жил бүрийн 9-р сард үл хөдлөх хөрөнгийн борлуулалт хамгийн өндөр байдаг байсан ч энэ онд борлуулалт нь огцом буураад байна.

Хятадын ДНБ-ий 1/4-ийг үл хөдлөх хөрөнгийн салбар бүрдүүлдэг ба үл хөдлөх хөрөнгийн салбарт тулгарсан асуудлууд нь тус улсын эдийн засагт шууд нөлөөлөх нь гарцаагүй юм. 9-р сарын 2-р хагасаас Хятадын үйлдвэр, аж ахуйн нэгжүүд эрчим хүчний хямралын улмаас үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн юм.

Үүний үр дүнд Хятадын аж үйлдвэрийн идэвхжил буурчээ. Нөгөө талаас өнгөрсөн 9-р сард тус улсын экспорт огцом нэмэгджээ. Өндөр хөгжилтэй орнуудад Хятадын бараа бүтээгдэхүүнүүдийн эрэлт өндөр хэвээр байна.

Энэ нь тухайн орнууд коронавирусын халдварын тархалт өндөр байгаа Азийн бусад улс орнуудаас бараа бүтээгдэхүүн импортлохоо зогсоосонтой холбоотой аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.