"Зайсан хилл"-ийн үйл ажиллагааг зогсоож, шаардлагатай хүмүүст хариуцлага хүлээлгэнэ

Twitter Print
2021 оны 10-р сар 17-нд 15:08 цагт
Мэдээний зураг,

2021 оны аравдугаар сарын 15-нд “Зайсан хилл” цогцолборт зохион байгуулсан тоглолтын талаар болон цаашид баримтлах арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл хийж байна.

Тус цогцолборын удирдлагуудад Зөрчлийн хэрэг нээсэн талаар нийслэлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм.

Хэвлэлийн хурал 14.13-т эхлэв. Хуралд Нийслэдийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар оролцов. Шадар сайд хэвлэлийн хуралд ирсэнгүй.

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Эрүүл мэнд болон эдийн засгийн асуудлыг харилцан уялдаатай, зохистой хэмжээнд авч явахын тулд ажиллаж байна. Бид аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Гэхдээ халдварын нөхцөл байдал, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжүүдийг сахин ажиллаж байгаа юм.

Аж ахуйн нэгж байгууллагууддаа Хариуцлагын гэрээгээ мөрдөж ажиллахыг шаардан, тодорхой хяналт шалгалтыг хийж байна. УОК-ын тогтоосон дүрэм журмын хүрээнд Хариуцлагын гэрээг ААН-үүдэд хүргүүлж байна. Энэ гэрээг анх зургадугаар сарын 26-наас хойш байгуулсан. Үүнээс хойш бид долоо хоног тутам гэрээний биелэлтэд хяналт тавьж байна. "Зайсан хилл" цогцолбор Захирагчийн ажлын албатай Хариуцлагын гэрээ байгуулаагүй, гурван удаа Зөрчлийн хуулийн дагуу зөрчил гаргасан. Энд олон ААН түрээсийн үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бид өнөөдрийг хүртэл босоо хүлээн авалтыг зөвшөөрөөгүй. Заалны 50 хувьд нь суугаа зочдод л үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн. ААН-үүд үүргээ ухамсарламаар байна. Бид аль болох ААН-үүдийг торгохгүй байна. Гэвч зоогийн газрууд, баарууд заримдаа хайхрамжгүй хандаж байна. Уг нь эдгээр байгууллагын төлөөлөлтэй бид уулзаад зөвшилцсөн шүү дээ.

Иймд "Зайсан хилл"-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ. Маргааш шүүхэд холбогдох материалыг хүргүүлнэ. Нэг дор ийм олон хүн цуглуулахын оронд, хоёр өдөр дараалан зохион байгуулж болох байв.

Мэргэжлийн хяналтын газраас "Зайсан хилл” цогцолборт зохион байгуулсан тоглолт нь нийгмийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэг гэж хэлэхээр байна. Цар тахлын энэ хүнд үед НОК-оос гаргасан дүрэм, журмыг дагасангүй. Олон мянган хүнийг цуглуулж тоглолт хийлээ. Энэ тоглолтыг зохион байгуулсан албан тушаалтан болон "Зайсан хилл"-ийн үйл ажиллагааг зогсоож, шаардлагатай хүмүүст хариуцлага хүлээлгэнэ. Мөн тоглолт үзсэн хүмүүс сайн дураар шинжилгээ өгөхийг хүсч байна" гэлээ.

Дээрх тохиолдолд хувь хүнийг 500 нэгжээр торгох эсвэл 30 хоног баривчлах, хуулийн этгээдийг 5,000 нэгжээр торгодог. Уг хэрэгт шалгалтын ажиллагааг даруй хийж гүйцэтгэн, маргааш шүүхэд асуудлыг оруулж, зөрчлийн хууль тогтоомжийн дагуу холбогдох хариуцлагыг тооцно" гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.