“Реал Мадрид”-ын гурван тоглогч өнгөрсөн улирлын шилдгээр нэрлэгдлээ

Twitter Print
2014 оны 10-р сар 28-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдыг эгнээндээ нэгтэсэн Испанийн дээд лиг өнгөрсөн улирлын шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаа шилдэг тоглогчоор “Реал Мадрид”-ын К.Роналду, шилдэг дасгалжуулагчаар “Атлетико Мадрид”-ын Д.Сименое, шилдэг хаалгачаар “Лаванте”-гийн К.Навас, шилдэг хамгаалагчаар “Реал Мадрид”-ын С.Рамос, шилдэг хагас хамгаалагчаар “Реал Мадрид”-ын Л.Модрич, шилдэг довтлох чиглэлийн хагас хамгаалагчаар “Барселона”-гийн А.Иньеста нар шалгарчээ.

Ёслолын ажиллагааны үеэр К.Роналду сэтгүүлч нарт хэлэхдээ “Би багийнхаа тоглогчид бол гэр бүлийнхэндээ талархал илэрхийлье. Энэ бол миний амьдралын хамгийн сайхан мөч. Багийн шагнал гэдэг хамгийн дуртай шагналын минь нэг” гэсэн байна. Өнгөрсөн улиралд багаа гайхалтай удирдаж “Реал Мадрид”, “Барселона”-гийн арван жилийн ноёрхлыг зогсоосон “Атлетико Мадрид” клубын амжилт Д.Сименоетой салшгүй холбоотой. Аргентин мэргэжилтэн тоглогчтой ажиллах чадварынхаа ачаар шилдэг хөлбөмбөгчдыг нээж гаргаж ирсэн юм. Тэрээр шагналаа авсны дараа сэтгүүлч нартай уулзаж “Би энэ шагналыг бүх тоглогчтойгоо хуваалцмаар байна. Тэд байхгүй байсан бол би үүнийг авахгүй. Коке, Габи, Миранда, Куртуа зэрэг Ла лигт түрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан багийнхаа бүх гишүүдэд баярлалаа” гэж өөрийн сэтгэгдлээ хэлсэн аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.