Бөөрний чулуу

Twitter Print
2020 оны 07-р сар 10-нд 17:53 цагт
Мэдээний зураг,

Бөөрний чулуу нь элсний ширхэг шиг жижгээс эхлээд ширээний теннисний бөмбөг хүртэл янз бүрийн хэмжээтэй байдаг. Чулуу нь шээс ялгаруулах системийн аль ч хэсэгт үүсч болно.

Бөөрний чулуу үүсэхэд ямар хүчин зүйлс нөлөөлөх вэ?

Бөөрний чулууг үүсгэх хэд хэдэн хүчин зүйлс байдаг. 

  • Шээсний замын дахилтат халдварууд

  • Шингэн зүйл маш бага уух

  • Шээсний замын бөглөрөл

  • Хоол хүнсэндээ хэт их кальци, витамин С агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх

  • Кальцийн агууламжтай хүчил саармагжуулагч төрлийн эмүүд хэрэглэх

  • Бамбайн хордлого, бодисын солилцооны өвчлөлүүд

Бөөрний чулуужилтын үед илрэх шинж тэмдэг:

Нурууны доод хэсэг эсвэл хэвлийн доогуур гэнэт хүчтэй өвдөх бөгөөд өвдөлт нь цавь руу дамжина. Энэ өвдөлт нь хэдэн минут эсвэл хэдэн цаг ч үргэлжлэх бөгөөд хэсэг хугацаанд намддаг. Өвдөлтийн үед дотор эвгүйрэх, бөөлжих шинж тэмдгүүд дагалдан илэрч болно.Хэрвээ шээс ялгаруулах замын халдвартай бол халуурах, жихүүцэх, хөлрөх, шээхэд хөндүүрлэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

Шээсэнд цус илэрч болзошгүй. Шээс ялгаруулах замын халдвартай бол шээсний сүвээр хорсох, олон дахин шээх хүсэл төрөх болон шээс булингартай гарах эсвэл эвгүй үнэртэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.Бөөрний чулууны хэмжээ, хэлбэр, найрлагаас хамааран эмчилгээний тактик өөр өөр байдаг. Бөөрний чулууны хэмжээ 10мм-ээс бага байгаа нөхцөлд шээс хөөх эм, чулуу хайлуулах, задлах үйлдэлтэй эмийг хэрэглэхийг анхаарна уу? 

бөөрний чулуу-н зурган илэрц

Цистон нь кальци, фосфат, оксалат, уратын бүтэцтэй чулууг задалж, гадагшлуулан, чулуу дахин үүсэхээс сэргийлнэ. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.