Дөчин гурван хүн амиа алдаад буй Грекийн галт тэрэгний ослыг хүний буруутай үйлдлээс болсон гэв

Twitter Print
2023 оны 03-р сар 02-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн мягмар гарагт Грекийн Лариса хотын ойролцоо болсон галт тэрэгний ослын улмаас амиа алдсан иргэдийн тоо 43-д хүрсэн талаар тус улсын Ерөнхий сайд Кириакос Мицотакис мэдэгджээ. Тэрээр зорчигч тээврийн галт тэрэг ачааны галт тэрэгтэй мөргөлдөж, осол болсон газарт очиж ажилласан байна.

Ослын гол буруутнаар Лариса хотын галт тэрэгний буудлын даргыг нэрлээд байгаа ч тэрээр өөрийгөө гэм буруугүй, осол техникийн доголдлоос болж гарсан хэмээн мэдэгджээ. Мөн уг үйл явдалтай холбоотойгоор Грекийн Дэд бүтэц, Тээврийн сайд Константинос Караманлис болон Төмөр замын удирдах албан тушаалтнууд албан тушаалаасаа огцорсон байна.

Грекийн нийслэл Афин хотоос Салоники хотын чиглэлтэй зорчиж байсан зорчигч тээврийн галт тэрэг Лариса хотоос гарч явсан ачааны галт тэрэгтэй өөд өөдөөсөө мөргөлдсөн ба осол гарах үед зорчигч тээврийн галт тэргэнд 350 хүн байсан аж. Дээрх хоёр галт тэрэг яагаад нэг замаар зорчиж байсан нь одоогоор тодорхойгүй байна.

Ослын газартай танилцсан Ерөнхий сайд Кириакос Мицотакис уг осол хүний буруутай үйлдлээс болсон хэмээн үзэж буйгаа илэрхийлж, "Шудрага ёс тогтож, буруутай хүмүүс нь хариуцлагаа хүлээх болно."хэмээн мэдэгджээ. Дэд бүтэц, Тээврийн сайд Костас Караманлис албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдэх үеэрээ, "Ийм үед юу ч болоогүй мэт үргэлжлүүлэн ажиллах нь ямар ч боломжгүй." хэмээн онцолсон байна. Үйлдвэрчний эвлэлүүд осол хэд хэдэн шалтгаанаас болж гарсан хэмээн үзэж байгаа ба үүнд хүний нөөцийн хомстол, төмөр замын техник хэрэгслийн элэгдэл, эвдрэл гэмтэл зэрэг багтах аж.

Ослын үеэр зорчигч тээврийн галт тэрэгний эхний 4 вагон замаасаа гарсны хоёр нь галд автаж, шатсан байна. Салоники хотод олон тооны оюутнууд амьдардаг ба осолдсон зорчигч тээврийн галт тэргэнд амралтаа дуусаад буцаж байсан оюутан залуус их байсан хэмээн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж байна.

Галд автсан галт тэрэгнээс зорчигчид цонхыг нь хагалан гарч байсан аж. Лариса хотын даргын мэдээлснээр ослын улмаас амиа алдсан зарим иргэдийг зөвхөн ДНХ-ийн шинжилгээгээр л таних боломжтой ба галт тэргэнд зорчиж явсан иргэдийн гэр бүлийнхэн нь ДНХ-ийн сорьц өгч, таних ажиллагаанд тусалж байгаа гэжээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.211.53.61) 2023-03-04 14:44
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • DR UROLOGIST

      (197.211.53.61) 2023-03-04 14:44
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах