Шэньжоу-13 сансрын хөлөг сансрын станцтай амжилттай залгагджээ

Twitter Print
2021 оны 10-р сар 16-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

Өвөр Монголд байрлах Жючюань сансрын буудлаас Бээжингийн цагаар шөнийн 00:23 цагт хөөрсөн Шэньжоу-13 сансрын хөлөг Бээжингийн цагаар өглөөний 06:56 цагт Тяньхэ сансрын модультай амжилттай залгагджээ. Шэньжоу-13 сансрын хөлгийн багт хөлгийн ахмад Жай Жиган, эмэгтэй сансрын нисгэгч Ван Япин, сансрын нисгэгч Е Гуанфу нар багтсан ба тэд сансарт 6 сарыг өнгөрүүлэх юм.

Сансарт байх хугацаандаа тэд задгай сансарт 2-3 удаа гарч, шинжлэх ухааны хэд хэдэн судалгаа шинжилгээг хийхээр төлөвлөжээ. Тяньхэ сансрын модулийн өнгөрсөн 4-р сард хөөргөсөн, 6-р сарын 17-ноос 9-р сарын 16 хүртэл тус сансрын станцад Шэньжоу-12 хөлөг онгоцоор ирсэн 3 сансрын нисгэгч ажиллаж байсан ба тэд станц дээр өнгөрүүлсэн 3 сарынхаа хугацаанд олон төрлийн туршилт явуулж, хөлгийн тоног төхөөрөмжнүүдийн үйл ажиллагааг жигдрүүлж, хоёр ч удаа задгай сансарт гарсан аж.

Жай Жиган (дунд) - 1966 онд төрсөн, хоёр дахь удаагаа сансарын нисгэгчийн үүрэг гүйцэтгэж байна. 2008 онд "Шэньжөү-7" сансрын хөлгийн нисгэгч, Хятад улсын хамгийн тэргүүнд задгай сансарт гарсан сансрын нисгэгч.

Ван Япин (эмэгтэй) - 1980 онд төрсөн, хоёр дахь удаагаа сансрын нисгэгчийн үүрэг гүйцэтгэж байна.2013 оны 6-р сард "Шэньжөү-10" сансрын хөлгийн нисгэгчийн үүрэг гүйцэтгэв. Тэрээр энэ удаа зандай сансарт гарч Хятад улсын анхны задгай сансарт гарсан эмэгтэй сансрын нисгэгч болох юм байна.

Ие Гуанф -1980 онд төрсөн, анд удаагаа сансрын нисгэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа.

Хятадын сансрын нисгэгчид Тяньгун нэртэй сансрын станцын бүтээн байгуулалтанд оролцож байгаа уг станцыг 2022 он гэхэд ашиглалтанд бүрэн оруулахаар төлөвлөөд байгаа юм. Тяньхэ суур модульд Вэньтян болон Мэньтян нэртэй лабораторийн модулиудыг залгах дутуу байгаа ба энэ оныг дуустал Бээжин ачааны 2 хөлөг онгоц, сансрын нисгэгчидтэй 2 хөлөг онгоц, сансрын 2 модулийг нисгэхээр төлөвлөжээ.

Дэлхийн гадаргуугаас дээш 400 км зайд байрлах Тяньгун сансрын станцын жин нь 90 тонн байх ба хэмжээгээрээ Олон Улсын сансрын станцаас 5 дахин жижиг юм.

Хятадын хувьд сансрын хөтөлбөр нь ОХУ, АНУ, Энэтхэг зэрэг улс орнуудтай харьцуулахад саяхнаас буюу 1990-ээд оноос эхэлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар БНХАУ сансрын салбар дахь ахиц дэвшил, хөгжлөөрөө дэлхийд хоёрт бичигдэж байна.

Хятад улс 2022 онд мөн зургаан сансрын хөлөг хөөргөх төлөвлөгөөтэй бөгөөд үүнээс 2 нь сансрын нисгэгчтэй байх юм.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.