Бамбай өвчлөх, сэдрэх шалтгаан нь СТРЕСС

Twitter Print
2021 оны 04-р сар 30-нд 13:40 цагт
Мэдээний зураг,

Монголчуудын дунд бамбайн өвчлөл хэр байна вэ?

1990-ээд онд Ерөнхий боловсролын сургуулиудаар ороод харахад бамбай булчирхай нь томорсон хүүхдүүд их харагдаж байсан бол одоо харьцангуй багассан. Харин нүдний шил зүүсэн хүүхдүүд их болсон байна. Энэ нь хотжилт, гар утас, компьютер, ойрын зайнаас зурагт тасралтгүй үздэг болсонтой холбоотой.

Бас чихэвчээр байнга хөгжим сонсож, бараг унтахдаа чихэвчтэй унтаж байгаа нь сонсгол муудах хүчин зүйл болж байна. Тухайн үед Монголчууд давсыг иоджуулж хэрэглэж байгаагүй. “Иод дутлын эмгэгтэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр хамгийн тогтвортой байгалийн иодын нэгдэл болох калий иодатыг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Чиба мужаас Монголд нийлүүлж, манай хүнсний үйлдвэрүүд давсаа иоджуулж байсан. Иоджуулсан давс гэдэг нь эм биш, давсны хэрэглээг нэмэх биш, ердийн хэрэглэдэгээрээ хэрэглэхэд л өдөрт авах иодын хэмжээг авч, нөхөж байна гэсэн үг.

Тэр үеэс иоджуулсан давс тогтмол хэрэглэж байсны үр дүнд бамбайн эмгэг багассан. Одоо хүмүүс өдөр тутам хэрэглээндээ иоджуулсан давс хэрэглээд сурчихсан, хэвшчихсэн болохоор иоджуулсан давсны талаар ярихаа больчихсон. Харин нийгмийн бухимдал, стресс бамбай булчирхайн өвчлөл ихсэх нэг шалтгаан болж байна. Тэгэхээр энэ бол нийгэмтэй холбоотой өвчин. Байнгын стресс, зан харьцаа, сэтгэл санааны гутрал бамбайд мэдэгдэм нөлөөлдөг. Бамбай өвчлөх, сэдрэх шалтгаан бол стресс.

Уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны эмч А.Эрдэнэбат

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.