Ханиад хүрмэгцээ эмийн сан зүглэхээ больцгооё

Twitter Print
2019 оны 12-р сар 22-нд 15:42 цагт
Мэдээний зураг,

Арга 1: 

Шар тосоо сайн бэлдэж байгаад хэрэглэ. Өглөө болгон шар тостой арвайн гурил зуураад бор цайгаар даруулж ид. Овьёосонд шар тос хутгаж ид. Өдөрт их багаар шар тосыг 3 удаа заавал хүртэж бай. Нэгэнт ханиад хүрсэн бол аньс, нэрс, үхрийн нүд, чацаргана жимсийг халуун усанд хийгээд дээрээс нь амны 4-5 халбага шимийн архи, мөн шар тосыг тааруулж хийгээд халуун бүлээнээр өдөртөө хэд хэдэн удаа хүртээд байвал цээж рүү орсон ханиалга хүртэл нам дарагдана. Эм уухаасаа өмнө ханиадаа хүндрэхээс өмнө өөрийгөө ингэж арчлаарай

Арга 2: 

Лемон, жүрж, цагаан гааг өөрийнхөө тооцоолсон хэмжээгээр жижиглэж хэрчээд шилэн саванд хольж хийгээд дээрээс зөгийн бал, шар гаа/турмерик/ холиод 2 хонуулаад халуун усанд хутгаад уугаарай. 

Миний жор: Лемон 5 ш

Жүрж 5 ш

Цагаан гаа 350 гр

800 гр зөгийн бал.

5 амны халбага шар гаа 2 литрийн саванд дараад өдөр тутам миксэрдэж хэрэглэнэ.

Арга 3: 

Японы сой соусанд монгол сармисаа дараад хоолондоо хольж идээрэй. 

Tuya Tuya-н зураг.

Эдгээрийг хэрэглэж байхад ханиад огт хүрэхгүй шүү. Мөн хамраас ус гоожих нь их тустай юм. Түүнийг хүчээр зогсоох хэрэггүй. Таны бие организм өөрийгөө цэвэрлэж байна гэж ойлго. Таны бие бохирдсон учраас биед хуримтлагдсан салсыг гадагшлуулж байгаа хэрэг. Тийм болохоор энэ үйл явцыг хүчээр зогсоох гээд хэрэггүй. Харин ч халуун саунд орж, аль болохоор амарч бие организм өөрийгөө бүрэн цэвэрлэж дуусах боломжийг нь олгоорой.

Өндөр хэмээр халуураагүй бол халуун буулгах эмийг бүү хүрт. Харин ч халуун бүлээн усыг ойр ойрхон ууж халуурах үйл явцыг үргэлжлүүлэхэд гэмгүй. Халуунаа ойр ойрхон хэмжиж 38.5 аас дээш гараагүй л бол санаа бүү зов. Таны дархлааны систем ажиллаж байгаа тул айх хэрэггүй. Харин 39 хэмээс дээш халуурч эхэлвэл анхаар. Өндөр халуурсан үед тоохгүй байвал таталт өгөх, мөн харвалт өгөх аюултай тул эмчид хандах хэрэгтэй.

Холбоотой Зураг

Биед үрэвсэл бна уу эсвэл вирусээс болж халуурч байна уу гэдгээ тогтоох хэрэгтэй. Биед үрэвсэл явагдаагүй бол /үрэвсэл явагдаж бна у үгүй юу гэдгийг цусны шинжилгээ өгөөд мэдэж болно/антибиотек бүү уу. Вирусын гаралтай ханиаданд угаасаа антибиотек хичнээн ихийг уугаад ямар ч нэмэргүй. Хамраас нь жаахан ус гоожоод ирэхээр эмийн сангийн хамаг эмийг уудгаа болио. Наад гоожоод байгаа шингэн чинь ч гэсэн хэмжээ хязгаартай. Эхэлсэн шигээ нэг өдөр зогсох нь тодорхой.

Tuya Tuya 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.