М.Платини Германыг дэмжиж байна

Twitter Print
2014 оны 10-р сар 27-нд 17:29 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Франц улсын иргэн М.Платини “2014 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр Герман тоглогч шалгарах нь шударга явдал юм” гэж хэллээ. Тэрээр сэтгүүлч нарт цааш нь ярихдаа “Би дэлхийн шилдгийг тодруулахаар саналаа өгөх эрхгүй. Гэхдээ дэлхийн аваргатай жилд “Алтан дагина” хүртсэн улсын шигшээгийн тамирчин шилдгээр тодрох ёстой. Энэ уламжлал 2010 он хүртэл мөрдөгдөж ирсэн ч, Испани тоглогч тэр жил авч чадаагүй. Харин Л.Месси дөрөв авч байлаа. К.Роналду, Л.Месси нар сүүлийн зургаан жилд ээлжлэн авсан. Одоо Германы тологч авах нь зүйтэй байх” гэсэн аж.

2006 онд Италийн Ф.Канновара, 2002 онд Бразилийн Роналдо, 1998 онд Францын З.Зидан, 1994 онд Бразилийн Ромерио, 1990 онд Германы Л.Маттеус нар дэлхийн аварга болохдоо давхар дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болж байв.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.