С.Нэш ирэх улирлыг өнжиж, зодог тайлах талаар бодож эхэллээ

Twitter Print
2014 оны 10-р сар 27-нд 16:59 цагт
Мэдээний зураг,

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ улирал маргааш албан ёсоор нээлтээ хийнэ. Харин зарим шилдэг тоглогчид гэмтлийн улмаас шинэ улирлыг үзэгчийн суудлаас үзэхээр боллоо. Үүний нэг нь С.Нэш юм. Өдгөө “Лос Анжелес Лэйкерс” багт тоглож буй алдарт холбогч маань нуруундаа гэмтэл авчээ. Түүний эмчийн мэдэгдэж байгаагаар ирэх улиралд бүтэн талбайд гарах боломжгүй гэсэн байна.

С.Нэш 1996 оны драфтын нэгдүгээр бүсийн 16 дахь сонголтоор “Финикс Санс” багт ирж байсан. Түүнээс хойш “Даллас Маверикс”, “Финикс Санс”, “Лос Анжелес Лэйкерс” багт тоглохдоо 2005, 2006 оны улирлын “үнэ цэнэтэй тоглогч”, 2002, 2003, 2005, 2006, 2007 ,2008, 2010, 2012 оны бүх оддын тоглолтын гишүүн, 2005, 2006, 2007 оны бүх NBA-ийн нэгдүгээр багт нэрлэгдсэн, 2005, 2006, 2007, 2010, 2011 оны NBA-ийн улирлын оновчтой дамжуулалтын лидер тоглогчоор шалгарч байсан. Тэрээр Америк бус тоглогчдоос хамгийн нэр хүндтэй нь юм. Канадын шигшээ багийнхаа хамтаар 1993 оны “Универсиад” наадмын мөнгө, Америк тивийн аваргаас 1999 онд мөнгө, 2001 онд хүрэл медаль авч байлаа.

1974 онд төрсөн С.Нэш 40 нас аль хэдийнэ хүрсэн. Иймд бүхий л амьдралаа холбосон сагсан бөмбөгийн спортоосоо зодог тайлж магадгүй гэсэн яриа гараад байгаа. Үүнийг ч Стив үгүйсгээгүй. Түүний бэртэл үнэхээр ноцтой бол удахгүй С.Нэш зодог тайлж буйгаа зарлаж магадгүй л юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.