2021 оны дэлхийн хамгийн хүчирхэг паспортын жагсаалтыг Япон тэргүүлж, Монгол 80-д эрэмбэлэгдлээ

Twitter Print
2021 оны 04-р сар 20-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

Олон улсын судалгааны Henley Global гэсэн байгууллага дэлхийн улс орнуудын гадаадад зорчих эрхийг нотлох гадаад пасспорт болон бусад адилтгах баримт бичгүүдийг харьцуулан судалж, жил бүр жагсаалт гаргадаг. 2021 оны тухайд хамгийн олон оронд визгүй зорчих боломжтой, хүчтэй пасспортын жагсаалтыг Япон улс тэргүүлжээ.

1. Япон

Янз бүрийн улс оронд аялах эрх чөлөөг үндэслэн Япон улс Сингапурын адил дэлхийн хамгийн хүчирхэг паспортын жагсаалтыг тэргүүлж байна. Японы иргэд дэлхийн 190 оронд визгүй зорчих бөгөөд дэлхийн хамгийн том дөрвөн эдийн засаг гэгддэг АНУ, Хятад, Европын холбоо, Энэтхэг зэрэг орнуудад визгүй нэвтрэх боломжтой дөрвөн улсын нэг юм.

2. Сингапур

Сингапурчууд дэлхийн 190 оронд визгүй зорчих эрхтэй болжээ. Сингапурын иргэд Кубад визгүй нэвтрэх цорын ганц хөгжингүй орон гэдгээрээ онцлог юм. 1963-1965 оны хооронд Сингапурын оршин суугчдад Малайз улсын паспорт олгосон нь тус улс тухайн үед Малайз улсын нэг хэсэг байсныг илтгэдэг. Гэсэн хэдий ч Сингапурын улаан паспорт нь 1966 оноос хойш хэд хэдэн шинэчлэлт, өөрчлөлт хийсний үр дүнд ийнхүү дэлхийн хүчирхэг паспортын жагсаалтыг тэргүүлэхэд хүргэжээ.

3. Өмнөд Солонгос  болон Герман улс

Өмнөд Солонгосын хар ногоон паспорт нь дэлхийн 189 оронд визгүй нэвтрэх эрхтэй болжээ.

Мөн 189 улсад иргэддээ визгүй зорчих эрхийг олгосон Германы улаан паспорт нь герман улсын иргэний үнэмлэхийг баталгаажуулсан цорын ганц баримт бичиг юм. Европын холбооны нэг хэсэг болох Германы иргэд Европын холбоо, Швейцарь, Европын эдийн засгийн бүсээс бүрддэг аль ч муж улсад чөлөөтэй зорчих, амьдрах боломжтой.

4. Финланд болон Итали улс Испани, Люксембург

Финланд болон Итали улсын иргэд 188 улсад визгүй нэвтрэх эрхтэй аж. Финланд улс нь Европын холбооны стандартад нийцсэн улаан өнгийн паспорттай бөгөөд бүх эмэгтэйчүүд, хүүхдүүд болон 30 аас дээш насны эрчүүдэд уг визийг олгодог. Цэргийн алба хаах насанд хүрээгүй 30-аас доош насны эрчүүдэд богино хугацааны паспорт олгодог байна.

Италийн иргэд дэлхийн 188 улсад визгүй зорчих боломжтой болжээ. Европын холбооны био метрийн Burgundy паспортыг өргөдөл гаргагчийн наснаас хамааран 10, 5,3 жилийн хугацаатай олгодог байна. Италийн иргэний харьяаллын тухай хуульд зааснаар Итали гаралтай боловч бусад улсын иргэд нь 'Jus soli' хуулиар Италийн паспорт авах хүсэлт гаргаж болно.

Испани улсын иргэд дэлхийн 187 улс руу визгүй зорчих эрхтэй бөгөөд дэлхийн хамгийн хүчирхэг дөрөв дэх паспорт юм. 30 хүртэлх насны иргэд нь зөвхөн 5 жил хүчинтэй, 30 - 70 насныхны хувьд 10 жилийн паспорттай байдаг бол 70-аас дээш насны зорчигчид насан туршдаа хүчинтэй паспорттай байдаг байна.

5.  ДаниАвстри 

Эдгээр улсын иргэд 187 улс руу чөлөөтэй зорчих эрхтэй юм. Дани улсын иргэд дэлхийн 187 улсад визгүй нэвтрэх эрхтэй. Данийн паспорт эзэмшигч бүх хүмүүс Европын холбоо, Швейцарь улсаар дамжуулан визгүй зорчих боломжтой юм.

Европын хамгийн жижиг улс боловч тусгаар тогтнолоо хадгалж үлдсэн цорын ганц улс бол Люксенбург юм. Энэхүү жижигхэн улсын иргэд дэлхийн 187 улсад визгүй зорчих эрхтэй бөгөөд дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдсэн дэлхийн гурав дэх хүчирхэг хүчирхэг паспорт юм. Люксенбургийн паспорт эзэмшиж байгаа бүх иргэд Европын холбооны иргэд бөгөөд энэ нь ЕХ болон Швейцарь улсуудад визгүй зорчиж болно гэсэн үг юм.

6. Франц Ирланд, Швед, Нидерланд

Францын паспорт нь улаан өнгөтэй ЕХ ны улсуудад хил орчмын паспортуудаас ялгаатай боловч мөн л дэлхийн 186 улс руу визгүй нэвтрэх эрхтэй. 

Шведийн иргэд Европын холбооны улсуудын адил хил орчмын паспортыг эх орныхоо бэлгэ тэмдэг болгосон хэдий ч Шведийн иргэд хоёр хүчинтэй паспорт авах боломжтой. Францын нэгэн адил Шведийн иргэд дэлхийн 186 улс руу визгүй зорчих эрхтэй. 

7. Австри, Ирланд, Голланд, Португал болон Швейцарь

Эдгээр улсын иргэд 185 улсад чөлөөтэй зорчих эрхтэй юм. 

8. АНУ, Их Британи, Щвейцари, Шинэ Зеланд

Эдгээр улсын иргэд дэлхийн 184 улс руу зорчих эрхтэй. 

Монгол улсын Е серийн гадаад пасспорт 62 улс оронд визгүй зорчих боломжтойгоор жагсаалтын 80-рт эрэмбэлэгджээ.

Ц.Мөнхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.