Дэлхийн хоёр удаагийн аварга холын зайн гүйгч Агнес Тиропын нөхрийг баривчиллаа

Twitter Print
2021 оны 10-р сар 16-нд 10:23 цагт
Мэдээний зураг,

Кенийн хөнгөн атлетикийн тамирчин Агнес Тиропийн үхлийн сэжигтэн нөхөр нь сураггүй байгаа талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл түүнийг цагдаа нар баривчилжээ.

Кени улсын цагдаа нар холын зайн гүйгч Агнес Тиропын хэргийн сэжигтэн нөхрийг нь баривчилсан байна. Эммануэль Ротичийг далайн эргийн Момбаса хотод саатуулсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусмагц яллах болно гэж албаны хүн хэлжээ. Хохирогч Тиропийг лхагва гаригт Итен хотын тамирчдад зориулсан сургалтын төв болох гэрт нь нас барсан байдалтай байхад нь цагдаа нар олсон.

Тэрээр энэ жилийн Токиогийн зуны олимпийн 5000 метрийн уралдаанд дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Мөн тэр 2019 онд дэлхийн хөнгөн Атлетикийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан билээ.

Нөхөр нь "зугтаж байхдаа" баривчлагдсан бөгөөд одоо түр саатуулах байранд хоригдож байна гэж эрүүгийн мөрдөн байцаах албаны дарга Жорж Киноти AFP мэдээллийн агентлагт ярьжээ. Дэлхийн шилдэг хөнгөн атлетикийн тамирчид Тиропт хүндэтгэл үзүүлж байна. Кенийн хөнгөн атлетикийн багийн ахлагч асан Юлиус Его BBC World Service -ийн Newsday нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа "Тэр бол дэлхийн шилдэг тамирчдын нэг болохын тулд үнэхээр шаргуу хөдөлмөрлөж байсан гайхалтай залуу охин байсан. Тэр хамгийн шилдэг нь болохыг хүсч байсан. Хэдхэн долоо хоногийн өмнө 10 км -ийн дэлхийн дээд амжилтыг эвдсэн шүү дээ.” хэмээн хэлжээ.

Тироп карьерийнхаа туршид 2012, 2014 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 5000 метрийн төрөлд хүрэл медаль хүртсэн, 2015 онд дэлхийн гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Хөнгөн атлетикийн 2017, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэрээр 10,000 метрийн зайд хос хүрэл медаль хүртэж, хоёр сарын өмнө Токиогийн зуны олимпийн наадмын медалийн байрнаас 0.75 секундын ард барианд оржээ.

Мөн өнгөрсөн сард тэрээр 10 км -ийн авто замын уралдаанд Герман улсад 30 минут нэг секундын амжилтаар дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Пүрэв гарагт тус улсын тус улсын удирдах байгууллага хөнгөн атлетик тамирчин Тиропт хүндэтгэл үзүүлж, хөнгөн атлетикийн бүх тэмцээнийг хоёр долоо хоногоор зогсоож буйгаа мэдээлжээ. Его хэлэхдээ “Бид дөнгөж сая гайхалтай авьяас чадвартай тамирчнаа алдлаа. Тэр үнэхээр хүчирхэг, хийж байгаа зүйлдээ тууштай эмэгтэй байсан.” гэж хэлжээ. Харин түүний тухай дурсамжаа хуваалцаач гэхэд Олимпийн жад шидэлтийн мөнгөн медальт тамирчин "Дөлгөөн, даруу, үргэлж инээмсэглэдэг залуу бүсгүй. Тэр уйтгарлаж, уурлаж байсныг би лав санахгүй байна. Бэлтгэл сургуулилтандаа анхаарлаа төвлөрүүлж үргэлж хичээдэг байсан. Өчигдөр бидний хувьд хэцүү өдөр болж өнгөрлөө. Энэ зүйл одоо ч намайг цочирдуулсан хэвээр байна.” хэмээн хэлсэн байна.

Пүрэв гаригт Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Коу, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах нар хоёулаа Тиропын үхэлд эмгэнэл илэрхийлжээ. Олимпийн хошой аварга асан Коу түүнийг "Сүүлийн зургаан жилийн хугацаанд дэлхийн шилдэг эмэгтэй зайн гүйгчдийн нэг" гэж тодорхойлжээ. Хөнгөн атлетикийн хувьд хамгийн эмгэнэлтэй нөхцөл байдалд байна. Тод залуу одоо алдлаа. Энэ бол бүх хөнгөн атлетикийн нийгэмлэгт, ялангуяа түүний гэр бүл, найз нөхөд, Кени улсын хөнгөн атлетикт хүнд цохилт боллоо. Би тэдэнд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлье." хэмээн Коу өгүүлжээ.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

Холбоотой мэдээлэл: 

5000 метрийн Дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Кенийн тамирчин Агнес Тироп гэртээ хутгалуулж нас барлаа - http://mongolcom.mn/read/15293

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.