Азийн спортын од: Кондо Ами

Twitter Print
2015 оны 03-р сар 07-нд 16:25 цагт
Мэдээний зураг,

19 настай охины өмнө дэлхийн хүчтэнүүд өвдөг сөхөрлөө

Япон улс жүдо бөхийг үндэслэн өнөөдөр дэлхийн хэмжээний спорт болгосон. 1964 онд Японы Токио хотод зуны Олипийн XVIII наадам болоход жүдо бөх албан ёсоор хөтөлбөрт нь орж байлаа. К.Сүзүки, Т.Номура, Ш.Кагава, Э.Тамада зэрэг шилдэг жүдочдын залгамж халаа болсон К.Ами 19-хөн насандаа дэлхийн аварга болсон юм. Тэрээр 1995 оны тавдугаар сарын 9-нд Айчи мужийн Нагоя хотод төржээ. Таван настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж, 2011 оноос 48 кг-д барилдах болжээ.

Мөн 2014 онд ОХУ-ын Челябинск хотод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнд эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Туркийн Сахинийг цэвэр, гуравт 2013 оны дэлхийн аварга Монголын М.Уранцэцэгтэй оноолт таарч юүкогоор ялсан. Үүний дараа шөвгийн наймд эзэн орны Куцнецоваг цэвэр, хагас шигшээд Кубын Лабордег цэвэр савж финалд үлдсэн. Аваргын төлөө Аргентины Паретог торгуулиар ялж, 19 насандаа алтан медаль энгэртээ зүүсэн юм.

Энэ онд К.Ами одтой байж Унгарын Будапешт, Германы Дюссельдорф гранпригаас хүрэл, АНУ-ын Майами хотод болсон залуучуудын дэлхийн аваргаас алтан медаль аваад байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.