Тамирчид эболагийн эсрэг тэмцэж эхэллээ

Twitter Print
2014 оны 10-р сар 27-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

Баруун Африкт анх дэгдсэн эболагийн вирус өнөөдөр дэлхий нийтэд аюул заналхийлж байна. Спортын салбарт энэ вирус сөргөөр нөлөөлж эхэлсэн. Энэ онд ОХУ-ын Челябинск хотод болсон жүдо бөхийн дэлхийн аваргад Африк тивийн тамирчид оролцохоос татгалзсан. Мөн Грек улсын нэгэн хөлбөмбөгийн баг Африк тоглогчоо түр тусгаарласан. Харин спортын салбарынхан эбола вирустэй тэмцэхээр болжээ.

Дэлхийн алдартай тамирчид болох АНУ-ын К.Льюис, Украйны С.Бубка, Шведийн П.Виберг, Ямайкийн У.Болт зэрэг тамирчид эболагийн эсрэг хөдөлгөөнд нэгдсэн байна. Тэдний эхний ажил нь эболагийн эсрэг хандивын данс нээсэн аж. Мөн У.Болт өөрийн гарын үсэгтэй пүүзийг дуудлага худалдаанд оруулж, мөнгийг нь хандивлахаар болжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.