Цэргийн дүйцүүлэх албан хаагчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө

Twitter Print
2014 оны 10-р сар 27-нд 15:59 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд цэргийн дүйцүүлэх албыг биеэр дүйцүүлэн хаагчдын албаны үүрэг гүйцэтгэх ур чадварыг нэмэгдүүлэх, бие бялдарын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшинг дээшлүүлэх, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах зорилгоор Цэрэг-спортын цогцолбор тэмцээнийг Батлан хамгаалахын Их сургуулийн “Шар хадны сургалтын төв”-д зохион байгууллаа. Тэмцээнд 9 дүүргийн 90 гаруй дүйцүүлэх албан хаагчид оролцож ур чадвар авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс

-Тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн “Хар Сүлд” баг

-Дэд байранд Чингэлтэй дүүргийн “Дуулга” баг

-Гутгаар байранд Хан-Уул дүүргийн “Ялалт” багууд “Шилдэг оролцогч”-оор Багахангай дүүргийн дүйцүүлэх албан хаагч Д.Гарьд нар тус тус шалгарлаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.