УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл мэдээлэл хийв

Twitter Print
2014 оны 10-р сар 27-нд 15:14 цагт
Мэдээний зураг,

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Иргэний Зориг Ногоон Намын Улс төрийн зөвлөл, Үндэсний хорооны хурлаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдэгдэл гаргаж буйгаа өнөөдөр /2014.10.27/ сэтгүүлчдэд танилцууллаа.

Тэрээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, УИХ-дахь намын төлөөлөл идэвх санаачилгатай ажиллаж байгаа, Шинэчлэлийн засгийн газрын үндсэн чиг үүргийн яам болох Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг удирдаж, багагүй ажил амжуулж, цөөнгүй ажлыг санаачлан эхлүүлснийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн 2012 оны 07-р сарын 19-ны өдөр Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг ногоон нам “Хамтарсан засгийн газар байгуулан ажиллах гэрээн”-дээ тууштай байж, Шинэчлэлийн засгийн газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой ажиллахад улам их хувь нэмэр оруулж ажиллахаар болсон тухайгаа дуулгасан.

Мөн энэ үеэр Иргэний Зориг Ногоон Намаас улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн байдалд өгөх үнэлгээ дүгнэлт гаргасан талаар танилцууллаа. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.