Өнөө өглөө автын ноцтой осол гарч, жолооч нь амиа алдлаа

Twitter Print
2014 оны 10-р сар 27-нд 14:17 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 27-ны үүрийн 04:00 цагийн орчимд буюу өнөө өглөө Нийслэл хотод зам тээврийн ноцтой осол гарчээ.  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төв шуудангийн уулзвараар хурд хэтрүүлэн орж ирсэн УНЕ 2126 гэсэн улсын дугаартай “Соната-7” маркын автомашин Ленин клубын автобусны буудлын хажуугийн зам дагуух гэрлийн шонг мөргөсөн байна.

Дээрх ослын улмаас тухайн автомашинд явсан хүмүүс болон жолооч нь газар дээрээ амиа алдсан тухай мэдээлэл ирлээ. Мөн гэрчийн мэдүүлж байгаагаар жолооч нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан тухай хэлсэн байна. Уг автомашин жолоочтойгоо нийлээд зургаан хүн зорчиж явжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.