
Тайванийн Каосюн хотод 13 давхар барилгад гал гарсны улмаас 46 хүн амиа алдаж, хэдэн 10 хүн шархджээ. Уг барилгын эхний 6 давхрыг худалдаа үйлчилгээний зорилгоор ашиглаж байсан ба 7-13 давхарт нь хүмүүс амьдарч байсан аж.
Барилгад ойролцоогоор 100 гаруй хүн амьдарч байсан ба дийлэнх нь өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байжээ. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар галын эх үүсвэр 1 давхарт байрлах цайны дэлгүүрт байсан ба галыг санаатайгаар тавьсан ч байж болзошгүй аж.
Каосюн хотын дарга Чэн Чи Май болсон явдалд харамсч буйгаа илэрхийлжээ. Түүний хэлж байгаагаар барилгын эхний 6 давхарт олон тооны шатамхай бодисууд байсан нь гал их хэмжээний талбайг хамрах гол шалтгаан болжээ.
Түүнчлэн галд амиа алдсан оршин суугчдын тоо өндөр байгаад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн ба үүнд гал шөнийн цагаар гарсан, оршин суугчдын дийлэнх нь хөгшин настай хүмүүс байсан, шатны хонгилд их хэмжээний эд зүйлс хуримтлагдсан, барилгыг стандартад нийцээгүй материалаар барьсан зэрэг багтаж байна.
Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн амиа алдагсдын гэр бүл, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлж, Тайванийн засгийн газар орон гэр нь галд өртсөн оршин суугчдыг өөр орон сууцаар хангаж хохирогчдод тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
ESUIGEN
(197.211.53.29) 2022-07-28 15:07Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу
Хариулах