Испани томуу гэсэн нэр хаанаас хэрхэн үүссэн бэ?

Twitter Print
2021 оны 02-р сар 04-нд 12:47 цагт
Мэдээний зураг,

1918-1921 онуудад дэлхий даяар тархаж ойролцоогоор 50.0 сая хүний аминд хүрсэн гэж үздэг томуугийн өвчлөлийг яагаад Испанийн томуу гэж нэрлэх болсон бэ?

Өчигдөр шөнө ДЭМБ-ийн хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үед ДЭМБ-ын доктор Майк Райн энэ талаар тайлбарлав. Тэр Испани томуу гэсэн нэр үүссэн шалтгааныг дараах байдлаар тайлбарласан:

- Уг томуу анхлан 1918 оны хавар АНУ-д бүртгэгдэж, армийн албан хаагч өвчилсөн гэж хожим судлан тогтоосон;

- Уг томуугийн халдвар Ази, Европын олон оронд халдварлан тархсан энэ явцад Испани улсад хүрч, Испанийн хаан томуугаар өвчилжээ.

- Мэдээлэл харилцаа холбоо сул хөгжсөн, Дэлхийн 1-р дайн үргэлжилж байсан цаг үе тул халдварт өвчиний асуудалд анхаарал хануудал улс орон, ОУБ гэж бараг байсангүй, өвчлөл бүртгэгдсэн улс орнууд бусдадаа зарлаагүй байжээ.

- Харин Испани улс төвийг сахьсан байр суурьтай, уг дайнд оролцоогүй байсан тул Хаан нь томуу өвчин туссан мэдээллийг олон улсад ил тод мэдээлжээ.

Үүнээс улбаалан уг томуу анх бүртгэгдсэн газар бус харин анх олон нийтэд зарласан улсын нэрээр Испани томуу гэсэн нэршил үүсчээ. Мэдээлэл гэдэг ийм л чухал бөгөөд эгзэгтэй байдаг. ДЭМБ аливаа өвчлөлийг улс орны нэрээр бүртгэхээс татгалзсаар ирсэн тул халдварт өвчинд тусгайлан анагаах ухааны нэршил олгодог билээ. Сүүлийн үед шинээр бүртгэгдэж буй ковидын хувирсан хэлбэрүүдэд мөн анагаах ухааны нэршил олгохоор ДЭМБ-ийн судлаачид ярилцаж байна.

Н.Энхбаяр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.