Түүхий нүүрс түлсэн иргэнийг 300 мянган төгрөгөөр торгоно

Twitter Print
2019 оны 10-р сар 17-нд 13:52 цагт
Мэдээний зураг,

Түүхий нүүрсний хэрэглээг хориглож, сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр багасч, агаарын бохирдол 50 хувь буурна гэж үзэн Засгийн газраас энэ оны тавдугаар сараас эхлэн түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл рүү оруулахыг хориглосон.

Тэгвэл шахмал түлш хэрэглээд угаартсан гэх иргэдийн тоо нэмэгдсэний улмаас түүхий нүүрс хот руу оруулахыг завдах тохиолдол бүртгэгдэх болжээ. Иймд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 70128012 , 77775000 дугаар ажиллуулж, түүхий нүүрс түлж буй айл өрх, аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг авч эхэлсэн байна.

Хотын бүс рүү түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан болон, хэрэглэж буй хувь хүнийг Зөрчлийн тухай хуулиар 300 мянган төгрөгөөр торгох бол, аж ахуйн нэгж байгууллагыг 3 хүртэлх сая төгрөгөөр торгох хуулийн заалттай аж.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.