ЭМДЕГ-аас 80-аад төрлийн мэс заслын эмчилгээг даатгалаас 100 хувь санхүүжүүлж байна

Twitter Print
2021 оны 02-р сар 25-нд 16:28 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж, төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээнийхээ төрөл, тоогоор санхүүжилт авна.

Ингэснээр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог уг үндсээр нь өөрчлөх боломж бүрдсэн байна. Өмнө нь тусламж, үйлчилгээг бус, эрүүл мэндийн байгууллагыг төрөөс болон даатгалаас гэсэн хоёр хэлбэрээр санхүүжүүлдэг байсан бол одооноос тусламж үйлчилгээний чанарыг үндэслэн, гүйцэтгэлээр нь төсөв хуваарилдаг боллоо. 

Мөн  даатгалаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх, нэн шаардлагатай заримыг нь иргэдэд нэмэлт төлбөр төлөхгүйгээр 100 хувь үнэ төлбөргүй үзүүлэх боломжтой болсон байна. ЭМДЕГ үндсэндээ 16 төрлийн тусламж, үйлчилгээний зардлыг гүйцэтгэлээр нь тооцон, эмнэлгүүдэд санхүүжилт олгож эхлээд байгаа бол эмчилгээний даатгалаас санхүүжүүлэх өртгийг тооцохдоо Халдвар судлалын үндэсний төв “ХСҮТ”-ийнхний статистик, эм тариа, эмчилгээний зардалд үндэслэсэн байна.

Үүнээс гадна тархины харвалт, зүрхний шигдээс, түлэгдэлт, төрөх, эмэгтэйчүүд, халдварт өвчин гэхчлэн амь насны заалттай болон эрсдэлтэй 80-аад төрлийн мэс заслын эмчилгээг хамтын төлбөргүй болгож, даатгалаас 100 хувь санхүүжүүлж байна. Энэ нь хувийн эмнэлгүүд өнгөрсөн хугацаанд зардлыг нь төрөөс хариуцдаг амбулаторийн үзлэг, хүүхэд, гэмтэл, хавдар, төрөх яаралтай тусламж зэрэг үйлчилгээг төлбөртэй үзүүлж ирсэн бол харин эдгээр үйлчилгээг даатгалаар санхүүжүүлэх болсноор иргэд өмчийн хэлбэрээс үл хамааран, хүссэн эмнэлгээрээ үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломж олгосон гэдгийг ЭМДЕГ-ын дэд дарга Г. Гийхнаран хэллээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.