М.Зоригтыг ТЕГ-аас дууджээ

Twitter Print
2014 оны 10-р сар 27-нд 11:33 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн долоо хоногт  улс төрийн амьдрал нэлээд бужигнаантай байв. Асуудлын гол нь Ерөнхий сайдыг огцруулах гэсэнтэй холбогдуулан үнэн худал нь үл мэдэгдэх элдэв мэдээллүүд хэвлэлээр гарч, УИХ-ын нэр бүхий гишүүдэд өөрийнх нь дугаараас өөрт нь хачирхалтай мессэж ирж, он удаан маргаантай асуудлууд ар араасаа хөвөрч байв. Тэрний нэг нь өнгөрсөн бямба гаригт УИХ-ын гишүүн М.Зоригт болон түүний туслахыг Тагнуулын ерөнхий газраас дуудсан хэрэг байлаа. Энэ дагуу туслахаас нь зарим зүйлийг асууж тодруулсан байна. М.Зоригт энэ талаар “Тагнуулынханд өнөөдөр /хагас сайн өдөр/ тийм эрх байхгүй, нөгөөдөр” гэж бичжээ.

Үүний дараагаар Тагнуулын ерөнхий газрын дарга өөр рүү нь удаа дараа залгасан аж. Тэрбээр энэ талаар өөрийн твиттер хуудаснаа “Тагнуулын ерөнхий газрын дарга дахин дахин залгаад байх. Дуудагдмааргүй байна. Амралтын өдөр та нарт эрх үгүйг мэдмээр дээ. Тагнуулын ерөнхий газар Н.Алтанхуягийн хувийн хамгаалалтын алба биш л дээ. Дургүй улсаа дуудуулж, дарамталж, сүрдүүлдэг газар бүр ч биш” хэмээжээ. Түүнчлэн ийнхүү амралтын өдрөөр тагнуулынхан дуудсан явдлыг тэрбээр Н.Алтанхуяг сайдыг огцруулахаар АН-ын 15 гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл гарсантай холбон тайлбарлажээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.