Н.Номтойбаярын мэсний хэрэгтэй холбоотой хурал эхэллээ

Twitter Print
2013 оны 11-р сар 26-нд 12:27 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өмгөөлөгч яг одоо "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж байр сууриа илэрхийлэхээр зэхэж байна.

Эрхэм гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн есдүгээр сарын 25-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших МУИС-ийн хоёрдугаар байрны дэргэдэх “Le Triskell” хэмээх франц ресторанд болсон үйл явдлын талаараа өмнө нь мэдээлэл өгч байсан юм.

Тэрбээр болсон үйл явдалтай холбогдуулж тайлбар хийхдээ “Тэр өдөр хэн нэгэн хутга мэсэнд өртсөн зүйл байхгүй, хохирогч байхгүй. Харин ч Г.Нямдорж /Мунзуй гэх хочит/ надад халдахыг завдсан учраас өнөөдөр би Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст иргэн хүнийхээ хувиар гомдол гаргалаа. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс өнөөдөр 13.00 цагт надад албан бичиг ирүүлсэн. Болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгөөч гэсэн байна. Түүний дагуу би мэдүүлэг өгнө. УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын бүрэн эрх гэж бий, түүгээрээ би саад тотгор тавихгүй, ил тод нээлттэй байж, зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ” гэж байв.

Өнгөрсөн хугацаанд дуулиан тарьсан уг хэргийн талаар ЦЕГ-аас есдүгээр сарын 27-нд хийсэн албан ёсны мэдээлэлд түүнийг есдүгээр сарын 25-ны шөнө бусдын биед халдаж, хутгалсан болохыг тогтоон, эрүүгийн хэрэг үүсгээд байгааг мэдэгдсэн юм.

 Б.Мөнх

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.