Л.Баянбат: Газраа баталгаажуулаагүй 3780 иргэний оронд нөхөн сонгон шалгаруулалт явуулсан

Twitter Print
2014 оны 10-р сар 27-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

Гэр бүлийн зориулалтаар өмчлүүлсэн газраа баталгаажуулаагүй иргэдийн оронд өнгөрсөн баасан гаригт дахин сонгон шалгаруулалт явууллаа. Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын олон нийттэй харилцах албаны ажилтан Л.Баянбатаас тодрууллаа.

-Өмчилсөн газраа баталгаажуулаагүй хэдэн иргэн байна. Нөхөн сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулсан бэ?

-Баталсан таван байршилд цахим систем ашиглан нийт 1524 га газарт 14954 иргэнд газар өмчлүүлсэн. Цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон 3780 иргэн харъяа дүүргийн өмч газрын харилцааны албанд албан ёсоор өргөдлөө өгөөгүй болон тухайн байршилд өмчлөх эрхээсээ татгалзсан тул нөхөн сонгон шалгаруулалт явууллаа.

Нөхөн шалгаруулалтыг өнгөрсөн баасан гарагт 14:00-17:00 цагийн хооронд манай байгууллага Тагнуулын ерөнхий газар, Мэдээлэл технологийн газартай хамтран цахимаар сонгон шалгарууллаа.

-Иргэд сонгогдсоноо яаж мэдэх вэ. Газраа хэрхэн баталгаажуулах вэ?

-Иргэд нөхөн сонгогдсон эсэхээ цахимаар орж харна. Сонгон шалгаруулалтаар Эрдэнэтолгойд 194, Бор үзүүрт 500, Хожуулын аманд 157, Тариан булагт 2156, Соёондын аманд 773 иргэн газар өмчиллөө.

Багануур, Багахангай дүүрэгт газар өмчилсөн иргэд манай Нийслэлийн өмчийн харилцааны газрын газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтэст ирж өргөдлөө өгнө. Харин бусад нь дүүргийнхээ өмч, газрын харилцааны албанд өргөдлөө өгнө.

С. Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.