
Итали улсад нэгэн ноцтой хэрэг гарчээ. Өдгөө 42 настай Д.Пожалли гэдэг сувилагч хортой тариагаар олон хүний амь насанд хүрсэн байна. Луго хотын өндөр настнуудын эмнэлэгт ажилладаг сувилагч бүсгүйг цагдаагийн ажилтнууд саатуулж, мөрдөн байцаалт явуулахад Д.Пожалли 38 хүний аминд хүрсэн байж магадгүй гэсэн баримт олджээ. Хотын цагдаагийн газраас мэдээлэл хийхдээ “Ахмадын эмнэлэгт энэ сарын 17-нд харьцангуй хөнгөн өвчтэй 78 настай эмээ тариа хийлгээд нас барсан. Үхлийн шалтгааныг тогтоож үзэхэд тарианд калийн хлорид тарьсан байна. Энэ тариа нь АНУ-д цаазаар авах ялыг гүйцэтгэх бэлдмэлүүдийг үйлдвэрлэхэд хэрэглэдэг. Чухам яагаад өвчтэй ахмад настай хүмүүст энэ тариаг хийсэн талаар одоо үргэлжлүүлэн шалгаж байгаа” гэсэн юм.
Эмнэлгийн зүгээс мэдэгдэхдээ сүүлийн нэг жилд ийм байдлаар 38 хүн нас барсан. Мөн энэ оны эхний улиралд манай эмнэлэгт 83 өвчтөн байсан. Үүнээс нас барсан 26 хүн нь сувилагч Д.Пожаллигийн ажиллаж байгаа тасагт хэвтэж байсан гэдгийг хэлжээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.