Ази, Номхон далайн бүс нутгийн төмөр замчид ирэх онд Улаанбаатарт чуулна

Twitter Print
2014 оны 10-р сар 27-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч  Г.Сэрээнэндорж энэ дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Токио хотод болсон Олон улсын төмөр замуудын холбооны (UIC) Ази, Номхон далайн бүс нутгийн 18 дахь чуулга уулзалтанд оролцжээ. Энэ үеэр Г.Сэрээнэндорж тус бүс нутгийн дэд даргаар улиран сонгогдов. Тэрээр, 2012 оноос энэ үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд ийнхүү 2016 оныг дуустал ажиллах боллоо. Ази, Номхон далайн бүс нутгийн төмөр замчид дараагийн буюу 19 дэх удаагийн чуулга уулзалтыг 2015 оны тавдугаар сард Улаанбаатар хотод хийхээр шийдвэрлэсэн байна.

Энэ үеэр “Төмөр замаар хил нэвтрэлтийг хангах нь” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдах юм. Олон улсын төмөр замуудын холбоо (UIC) нь 200 гаруй гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн төмөр замын хамгийн том байгууллага аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.