"Бурхан өршөөг" гэх нь үхлээс авардаг

Twitter Print
2017 оны 02-р сар 18-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Эрт үед нэг лам томуу туссан хүүхэд эмчлэхээр явж байв. Зорьсон айлдаа дөхөж явтал цагаан хувцастай, хувхай цайсан царайтай нэгэн таарчээ. Тэр хүн:

-Чи хаачиж явна гэхэд лам,

-Өвчтэй хүүхэд үзэхээр явж байна гэв.

-Би түүнийг авч явна. Найтаах үед нь дагуулаад явна гээд өнөөх хүн харанхуйд уусан алга болжээ. Лам гайхан, дотроо эвгүйцсэн боловч амандаа тарни уншин цааш явлаа.

Зорьсон айлдаа очтол хүү тайван унтаж байв. Лам судсыг нь барьж үзээд, эм боожээ. Хүүг сэрэхэд дэргэд нь өнөөх замд таарсан хүн сууж буй нь ламд харагджээ. Бусад хүмүүст тэр харагдахгүй байгаа бололтой, хэн ч анзаарахгүй юм гэнэ. Найтаахад нь өнөөх хүн гараа сунган хүүд хүрэхийг завдахад лам "бурхан өршөөг" гэчихэв. Тэр гар хүрч чадсангүй.

Ийн хүүг найтаах бүрт лам "Бурхан өршөөг" гэсээр байгаад эрлэгийн элчийг явуулжээ. Найтаахад "Бурхан өршөөг" хэмээдэг нь ийм учиртай аж. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.