Францын иргэнтэй харьцсан 126 иргэний шинжилгээний хариу бүгд халдваргүй гарлаа

Twitter Print
2020 оны 03-р сар 12-нд 10:33 цагт
Мэдээний зураг,

COVID 19 халдвар илэрсэн Францын иргэнийг Дорноговь аймгаас ХӨСҮТ-д авчирч эмчилж байгаа билээ.

 

Түүнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан гээд нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоон 126 хүнийг тусгаарлаж шинжилгээ аваад байгаа юм.

Харин эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсныг ХӨСҮТ-ийн эх сурвалж мэдээллээ. Гэхдээ одоо давтан шинжилгээ авч баталгаажих учиртай. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Эхний шинжилгээний дараа тэдгээр хүмүүсээс 7, 14, 21 хоногт нь давтан шинжилгээг авах бөгөөд эдгээр ажлууд заавар зөвлөмжийн дагуу үргэлжлээд явна" гэдгийг өчигдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ хэлж байсан юм.

Мөн нэг онгоцоор ирсэн ойрын хавьтлын гэж үзэж байсан Оюутолгой компанийн гурван ажилтны шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсан байна.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.