АНУ-ын сенат Дональд Трампыг цагаатгасан шийдвэр гаргалаа

Twitter Print
2020 оны 02-р сар 06-нд 12:26 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн шөнө буюу Вашингтоны цагаар Лхагва гаригийн үдэш АНУ-ын Сенатын танхимд Ерөнхийлөгч Д.Трампыг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар хэлэлцэж, санал хураалтыг явууллаа. Хэрвээ сенатын гишүүдийн олонх түүнийг буруутай гэж үзвэл албан тушаалаас нь огцруулах ёстой байв.

Олон судлаачдын таамаглаж байсанчлан Сенат дахь Бүгд Найрамдах намын олонх Д.Трампыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж санал өгсөн тул Трампыг огцруулах талаар гаргасан Төлөөлөгчдийн танхимын санал дэмжигдсэнгүй. Сенатад Бүгд Найрамдахчууд 53 суудалтай бол Ардчилсан Нам 47 суудалтай. Трампыг буруутгасан эхний хэргээр санал хураахад 52:48 харьцаагаар, хоёр дахь хэрэгт 53:47 харьцаагаар гэм буруугүй гэж үзжээ. Сенатын олонхыг бүрдүүлэгч Бүгд Найрамдахчууд тус намаас дэвшин сонгогдсон ерөнхийлөгчөө үлдээх санал дээр бат зогссоноор ийнхүү Трамп цагаатгагдаж, шүүх ажиллагаа буюу импичмент хаагдаж байна.

Түүнийг 2020 онд дахин сонгогдохын тулд Украины эрх баригчдад шахалт үзүүлсэн, конгрессийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэсэн хоёр үндэслэлээр Ардчилсан Нам олонх болдог төлөөлөгчдийн танхим шүүх ажиллагааг эхлүүлсэн юм.

Trump's impeachment is over-н зурган илэрц

Дональд Трамп нь АНУ-ын түүхэнд гэм буруугаа сенатаар шүүлгэсэн гурав дахь ерөнхийлөгч болж байна. Трампаас өмнө АНУ-ын ерөнхийлөгч Эндрью Жэксон, Билл Клинтон нар гэм буруутай эсэхээ сенатаар шүүлгүүлсэн ч мөн цагаатгагдаж, суудалдаа үлдэж байжээ.

Санал хураалт явагдсаны дараа Ерөн-хийлөгч Д.Трамп өөрийн твиттер хуудсанд "Trump 4EVА" буюу "Трамп үүрд Ерөнхийлөгч байх болно" гэсэн мэдээллийг оруулжээ.

Эх сурвалж: NY times; Washington post

Д.Ананд, mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.