Уяачид 120 сая төгрөг, 1000 хонь хандивлажээ

Twitter Print
2020 оны 03-р сар 27-нд 17:38 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дахинд нүүрлэсэн “COVID-19” халдварын тархалт буурахгүй байгаа энэ цаг үед Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ноос санаачилсан “Морьтны хийморь” аяны хүрээнд цугларсан хандив болох 120 сая төгрөгийг хүн ардынхаа эрүүл энхийн манаанд амь биеэ үл хайрлан зүтгэж буй эрүүл мэндийн салбарын алба хаагчдад гардуулав.

Мөн 1000 толгой хонь УОК-т хандивлахаар болов. Тус хандивыг ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, Ажлын албаны дарга Б.Батбаатар нар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Д.Сарангэрэлд өчигдөр морин цагт хүлээлгэн өгсөн байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.