Алд биеэ аваад явж чадахгүй байж ардын шүүх төлөөлнө гэж юу байхав дээ...

Twitter Print
2021 оны 02-р сар 24-нд 17:31 цагт
Мэдээний зураг,

Олон хүний хувь тавилан, албан тушаал, эд хөрөнгө, нэр төрийн асуудлыг ганцхан алх цохиод л шийдчихдэг, Монгол Улсын нэрийн өмнөөс бүрэн эрхэт иргэнд нь ял шийтгэдэг онцгой эрх хүн болгонд үгүй.

Тиймээс л тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарна гэдэг үгтэй. Гэтэл саяхан Parkview хотхоны 752 дугаар байранд хөл хориотой үед цугласан, охидтой наргиж цэнгэн, үүнийхээ төлбөрийг бусдаар төлүүлсэн байж болзошгүй гурван шүүгчийн бичлэг цацагдлаа. Олон ч асуудал хөндөгдөж байна. Хүний эрх, нэр төр гээд урт жагсаалт гаргаж болно. Гэхдээ илүү том эрх ашиг, илүү эмзэг асуудал хөндөж байгаагаараа энэ бичлэг өнөөдөр үнэ цэнэтэй болчихоод байна.

Монголын зарим өндөр албаны шүүгчдийн албан тушаалд хүрэх зам ямар байдаг вэ, ажил нь ямар сүлжээ, ямар замаар явагддаг вэ, шийдвэр нь ямар нөхцөлд яригддаг вэ, үнэхээр шийдвэр үү, хуйвалдаан уу гэдгийг цухас ч болов илчилсэн байж болох талтай. ЦЕГ-ын хэвлэлийн алба ч эдгээр шүүгчдэд хэрэг үүсгэх боломжтой гэдгийг хэллээ. Харин нөгөө талд нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс биеэ үнэлэгч авсан байж болзошгүй, тэр тусмаа наргисныхаа хөлсийг хүнээр төлүүлсэн байх магадлалтай гурван шүүгчээ өмгөөлөн мэдэгдэл гаргажээ.

Шүүгчийн халдашгүй хараат бус эрх гэж байдаг юм бол уг бичлэгт нэр нь дурдагдаад байгаа, Ерөнхийлөгчийн хүмүүс гэх тодотгол зүүсэн гурван залуу өөрсдөө эхлээд тэр халдашгүй дархан байдал, хайрлаад байгаа эрх энэ тэрээ өргөж явахгүй яагаад бүх талаар барьцаанд орж болох нөхцөл байдалд албан тушаал, алд биеэ аваачсан юм бэ гэж асуумаар санагдаад байгаа юм. Алд биеэ аваад явж чадахгүй байж ардын шүүх төлөөлнө ч гэж юу байхав. Шүүгч, мөрдөн байцаагч, прокурор нь иймэрхүү байдалтай ажлаа хийгээд, нэг, хоёрдугаар хүний далласан газар ил гарч, далайсан газар далд ороод байхад гэртээ бусдын гарт амь үрэгдсэн С.Зориг, төрийн ордондоо учир битүүлэг шалтгаанаар нас барсан Г.Батхүү нарын хэрэг илрэхгүй байх нь ч аргагүй юм. Цаашдаа олон ч сонгуулийн олз харсан шоу болох нь тодорхой юм даа. За тэгээд нэгэнт цацагдсан бичлэгийн дараа Доригийн яриа гэх хоёрдугаар үзэгдэл нь гарлаа.

Шүүгчдийн бусармаг, будлиантай, хямдхан байдлаас олны анхаарлыг төөрүүлж, Бэлгүдэй хэмээх цагдааг үзэн ядуулах, улмаар бичлэгт үлдсэн охид эмэгтэйчүүдийг өрөвдүүлэх тактик хэрэгжиж байх шиг байна. Уг нь өрөвдөх гээд үзлээ, болдоггүй дээ, өчнөөн гуниглав. Ер нь бол цаашдаа салбар салбарт нүүрлэсэн идээ бээр, идэн уухын донтонгууд, хуйвалдааны хуруу хүүхэлдэйнүүд энэ байтугай илчлэгдэх биз. Түүндээ дахиад л охид бүсгүйчүүдээ олон янзаар уйлуулж, инээлгэж, улайлгаж, улаан дарцаг шиг ашиглаад байх вий дээ. Эмэгтэй хүнд, ээж хүнд өр зөөлөн ард түмний сэтгэлийг эмэгтэй хүний нулимсаар арилжаад авчихна, асуудлыг төөрүүлнэ гэж бодож байгаа бол худлаа шүү. Зүгээр л гол асуудалдаа анхаар, тэр нь шүүгчдийн ёс зүй.

Илчлэгдээгүй хэчнээн бичлэг хэрэг шийдэх барьцааны гох дэгээ, гол шантааж болсныг хэн мэдэхэв. Харин ч эл шүүгчдийг барьцаалж, өөрийн тусын тулд ашиглах шаардлагагүй хэн нэгэн энэ удаа ингээд дэлгэчихлээ. Дэлгэснээрээ шүүх засаглал шүлс болсныг бас давхар харууллаа. Энэ мэтээр ууж идэж, унтсан хэвтсэнээрээ хэчнээн шүүгч хэн нэгэнд барьцаалагдаж, хэчнээн хэрэг шүүгээнд түр үлдэх үү, шүүгдэж бүр шүүслүүлэх үү гэдгийн хэмжүүр болж буй бол? Ард нь хэчнээн хүн амьдрал, эрх чөлөө, эд хөрөнгөөрөө хохирч, хэд нь хожиж байдаг юм бол доо, хөөрхий гэж...

Р.Эмүжин

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • хөдөөний монгол

      (202.179.21.246) 2021-02-25 08:57
      • 0
      • 0

      Шүүгч нар сайн хуульчийн хувьд шүүгч болдоггүй юм байна. Ямар улс төрчийн шахаас вэ хэн гэдэг улс төрч ухаантай луйварчингийн шоронгийн хаалганы түлхүүр хадгалагч болох вэ гэдэг шалгуураар л шүүгч нар томилогддог юм байна. Тийм ч учраас шүүгчийн сонгон шалгаруулалтын дүнгээр эхний байранд жагссан биш тэр хойгуур байсан гарууд шүүгчээр томилогдсон гэдэг гомдол гараад байдаг. Ерөнхнийлөгчийн үзэмжээр томилогдсон ерөнхийлөгч нар нь нэг иймэрхүү ёс зүйтэй. худлаа үнэн жүжиг тавьж янхануудаа яриулаад, шүүгчийн дархан эрх мэрх гэж хуцаад хэрэггүй л юм билээ. Тэр лифтэнд байгаа бичлэг бол дэндүү ойлгомжтой дэндүү заваан. Шүүхийн ерөнхий зөвлөл гээч нь худлаа сүржин мэдэгдэл гаргаад ч хэрэггүй. угаасаа ШЕЗ-ийн дарга нь согтуугаар хүн дайрч алчихаад ялгүй л мартуулаа биз дээ. ийм шүүх засаглалтай улсад шудрага үнэн гээч байж харагдаач муу бузарууд

      Хариулах

    • Зочин

      (77.37.227.40) 2021-02-25 00:34
      • 0
      • 0

      Тэр лифтний бичлэг бүр нүдний булай. Естой л далчигнасан даа.

      Хариулах

    • Zaya

      (72.236.87.172) 2021-02-24 19:30
      • 0
      • 0

      Urgelj uneniig zorigtoi bichdeg Emujindee bayarlalaa.Shuuhchid gej iim l humuus baidag hichneen hunii huwi zayagaar togolj l bdag heel hahuuli uguugui ni hohirch l bdag yumdaa .

      Хариулах