"Улаанбаатар төмөр зам" ХНН-ын дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө

Twitter Print
2020 оны 05-р сар 29-нд 12:13 цагт
Мэдээний зураг,

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ын дарга асан Л.Пүрэвбаатар салбарынхаа хөрөнгөөр 1.5 тэрбумын үнэтэй хаус хувьдаа авсан нь тогтоогдсон. Улсын дээд шүүхээс түүний хаусыг албадан хураан авах шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан юм. Харин түүнийг хэрхэн шийтгэх нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Тэгвэл өнөөдөр Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр гарчээ. Шүүхээс шүүгдэгч Л.Пүрэвбаатарыг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруутай нь нотлогдсон гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2 дахь зүйл ангид зааснаар зүйлчилснийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй ашигтай байдлаар шийдвэрлэх үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.1- т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай“ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар, эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө.

Улмаар шүүгдэгч Л.Пүрэвбаатараас 8.830.443 төгрөг гаргуулж, хохирогч тал "Улаанбаатар төмөр зам" ХХН-т олгох, мөн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шинжээчийн хөлс болох 2.688.000 төгрөгийг Мэргэшсэн хөрөнгийн үнэлгээний институтэд тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.