Үрчлээс бүхэнд учир бий

Twitter Print
2017 оны 07-р сар 16-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

Үрчлээс гэгч арьсны гажиг ихэвчлэн нас ахихад илэрдэг. Гэтэл зөвхөн хөгшрөлтөөс шалтгаалаагүй олон үрчлээ хүний нүүрэн дээр гарах магадлал өндөр байдаг аж.

Үрчлээ бvхэн учир шалтгаантай. Эдгээр үрчлээсийг мэргэжилтнүүд тайлан уншиж, юунаас үүдэлтэй юу илэрхийлдгийг судлах болсон. Энэ удаа Та бүхэнд хөгшин, залуу хүний нүүрэнд тодордог зарим үрчлээний утгыг мэргэжилтнүүд хэрхэн тодорхойлсныг танилцуулъя.

1. Баяр баясгалан. Нүдний булан болон завьжны ойролцоо тодордог vрчлээс эзнийхээ баяр баясгалан, инээд хөөр ихтэйг илэрхийлдэг.

2. Ичимтгий зан. Амны эргэн тойронд нарны цацраг мэт хvрээлсэн үрчлээсүүд бvрэг, ичимхий занг илтгэнэ. Амьдралдаа ямар нэг алхам бие даан хийх чадваргvй, үргэлж хэн нэгний нөмөр нөөлөгт орох дуртай хүмүүсийн нүүрэнд ийм үрчлээс тодордог гэнэ.

3. Сониуч зантай, анхаарал өндөртэй байдал. Өчүүхэн жижиг зүйлийг ч ихэсгэн харж, бvх зүйлээс хоцролгvй анхаарал тавьж явдаг хүмүүсийн нvдний эргэн тойронд "шувууны далавч" шиг үрчлээс тодордог.

4. Үнэнч, итгэлтэй байдал. Ийм зантай хүмүүсийн хөмсөгний сүүл хавьд жижиг хөндлөн үрчлээсүүд бий болдог.

5. Оюунлаг үрчлээс. Хөмсөгний хооронд босоо гvнзгий үрчлээ тогтох нь эзнээ эрдэм номын хүн гэдгийг илтгэдэг аж. Мөн ичимхий хvмvvст ч ийм үрчлээ суух нь элбэг. Хэрвээ тухайн хvн нарийн духтай мөртлөө ийм үрчлээстэй бол элдэв асуудпыг шийдвэрлэхдээ муу, олон асуудалтай тулгардаг хүний шинж гэнэ.

6. Нямбай, эелдэг зангийн үрчлээс. Ийм зантай хүмүүсийн дух бараг бvхэлдээ үрчлээтэж харагддаг. Гэхдээ үрчлээсүүд нь урт хөндлөн бус жижиг тасархай бол эхэлсэн ажлаа дуусгадаггvй, хов живд дуртайн шинж.

7. Гомдомтгой зангийн үрчлээс. Хамрын нүхнээс эхлэн завьжны зэргэлдээх хүртэл үргэлжилсэн эл үрчлээс хамгийн нийтлэг тохиолддог нь. Хэрвээ ийм үрчлээсүүд дээр нүдний булангийн үрчлээс нэмэгдэх юм бол тухайн хvн алтан дундаж, хэрэв үрчлээсүүд уруулын доогуур үүссэн байвал ямар нэг архаг өвчтэйн шинж гэнэ.

8. Айдас, түгшүүрийн үрчлээс. Ийм байдал хvний нүүрийг бүхэлд нь үрчлээтүүлдэг бөгөөд хөмсөгний дээгүүр хоёр гүнзгий үрчлээс тодордог.

9. Догшин зангийн үрчлээс. Хөмсөгний дээгүүр өнцөгдсөн хоёр гүн үрчлээс ууртай зангийн илрэл.

10. Сандруу зангийн үрчлээс. Духан дээр өнцөгдсөн үрчлээс гарахаас гадна нүдний буланд далавч шиг жижиг үрчлээсүүд гардаг.

11. Гайхамтгай зангийн үрчлээс. Нүдэн дээгүүр хөндлөн үрчлээс гарах нь бүх зүйлийг гайхшран хүлээж авдаг хүний илрэл гэнэ.

12. Тоомжиргvй байдал. Хачирхалтай нь ийм зантай хүний арьс үрчлээтэх нь бага гэнэ. Ямар ч нөхцөлд нүүрний арьсны булчингуудаа бараг л хөдөлгөдөггvй тул үрчлээ бараг тогтдоггvй.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.